Чойбалсан хот, Алтан-Эмээл хотууд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол улсын Дорнод аймгийн Чойбалсан хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ Барга Баруун Хошууны Алтан-Эмээл хотууд хамтран ажиллах талаар уулзалт хийж, гэрээ байгууллаа.

DSC_0055

Уулзалтад Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Тэргүүлэгчид, төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, албан хаагчид, Алтан-Эмээл хотоос Намын хорооны дарга Бай Ай жүнээр ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцсон байгаа бөгөөд хотын удирдлагууд цаашид хамтран ажиллах ажлын санал, цаашдын бодлогоо танилцуулсан юм.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр Алтан-Эмээл хотын удирдлагуудад эхний ээлжинд 2 чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил хэрэгч санал тавьсан. Үүнд:

1. Боловсрол соёлыг хөгжүүлэх ажлын хүрээнд Алтан-Эмээл хотоос Хятад хэлний 2 багшийг Чойбалсан хотод гэрээний үндсэн дээр ажиллуулах,

2. Хэрлэн голын голдрол, урсацыг сайжруулах, хамгаалалтыг бий болгох зорилгоор Хэрлэн сумын 8-р багийн нутаг дэвсгэрт бий болж байгаа хиймэл нуурын дэргэд мод үржүүлгийн газар байгуулахад дэмжлэг үзүүлэх саналыг тавьсан байна.

 Уулзалтын төгсгөлд Чойбалсан хот болон Алтан-Эмээл хотууд цаашид хот тохижилт, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, бусад тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 Мөн 2 хотын удирдлагууд Хэрлэн сумын 8-р багийн нутаг дэвсгэр Баяннуур дахь гүний ус зайлуулах хэсэгт очиж танилцан, цаашид Баяннуурт Хэрлэн голын гольдрого, урсацыг сайжруулахад чиглэсэн мод үржүүлгийн газар байгуулах талаар санал солилцсон байна.

DSC_0024

DSC_0056

DSC_0060

DSC_0075

DSC_0063

DSC_0080

DSC_0090

DSC_0131

DSC_0143

DSC_0152


DSC_0147

DSC_0183

DSC_0182

DSC_0206

DSC_0208

            

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.