“Хүүхэд-гэр бүлийн үнэ цэнэ” хүмүүжлийн ажил зохион байгуулагдана

Hvvhed ger bvliin vne tseneХэрлэн сумын Засаг даргын санаачлагаар хүүхдийн хүмүүжлийг сайжруулах, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд хичээлээс гадуур зохион байгуулагдах хүмүүжлийн ажлыг зохион байгуулна.

Тус ажлын нээлтийн арга хэмжээ “Хүүхэд-гэр бүлийн үнэ цэнэ” сэдвийн хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагаас аймгийн Хөгжимт Драмын театрт болно. Энэхүү арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, арга хэмжээг санаачлагч Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, ИТХ-ын дарга Б.Батбаяр, Монголын IQ төвийн захирал профессор Ц.Дэмбэрэл, аймгийн Боловсролын газрын дарга Д.Алтанцэцэг, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаа, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, эцэг эхчүүд, багш нар оролцож, хүүхдийн хүмүүжилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн оролцоо сэдвээр илтгэл, лекц, хамтарсан ярилцлага зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.