Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

zam teewerЧойбалсан хотод сургууль, цэцэрлэгийн орчинд замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг бууруулах, шинээр баригдаж буй авто замын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, ачаа даац хэтрүүлсэн том оврын ачааны авто машин асфальтан хучилттай авто замаар зорчихыг хязгаарлах зорилгоор сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/396 дугаар захирамжаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, тээврийн хэрэгслийн жолооч нарт үүрэг болголоо. Үүнд:

1. Хотын нийтийн орон сууц, гэр хороолол, сургууль, цэцэрлэгийн орчин, түүнээс 100 м хүртэлх автозамд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд цагт 20 км-ээс илүүгүй байх

2. Хотын төв зам болох Мах маркет үйлдвэрийн зүүн урд тал буюу Чойбалсангийн гудамжны зүүн уулзвараас Хэрлэнгийн гудамж буюу аймгийн Байгалийн музейн баруун урд талын уулзвар хүртэлх автозамд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурд цагт 50 км-ээс илүүгүй байх

3. Хотын төв зам болох Мах маркет үйлдвэрийн зүүн урд тал буюу Чойбалсангийн гудамжны зүүн уулзвараас төв замаар Читын гудамжны урд уулзвар хүртэл, Хэрлэнгийн гудамжны зүүн уулзвараас төв замаар аймгийн Байгалийн музейн баруун урд талын уулзвар хүртэл зорчих 3 голтой авто тээврийн хэрэгслийн бүх жин 24 тн-оос илүүгүй байх, Читын гудамжны урд уулзвараас төв замаар Чойбалсангийн гудамжны баруун уулзвар хүртэл зорчих авто тээврийн хэрэгслийн бүх жин 3,5 тн-оос илүүгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авах

4. 4 ба түүнээс дээш голтой тээврийн хэрэгсэл Читын гудамжны урд уулзвараас төв замаар Чойбалсангийн гудамжны баруун уулзвар хүртэл зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авах

Мөн сургуулийн суралцагчдад зам хөндлөн гарахдаа баруун гараа заавал дээш өргөн гарч хэвшүүлэхийг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.

Захирамжийн дагуу олон нийтэд сурталчилж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатарт, батлагдсан замын уулзвар бүрт мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээ хийхийг аймгийн Тээвэр, автозамын газрын дарга Э.Батхүүд, сургуулийн сургалцагчдын замын хөдөлгөөнд оролцох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга Д.Алтанцэцэгт тус тус үүрэг болголоо.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.