Орон сууцны зарим байруудад шинээр дугаар олголоо

RaibСумын Засаг даргын захирамжаар 4 дүгээр багийн нутаг дэвсгэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баруун хойд талд байрлах “Чандмань тал” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 10 давхар 44 айлын орон сууцанд 81, 7 дугаар багийн нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын талбайн баруун талд байрлах “Тод сүндэрэл” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 5 давхар 40 айлын орон сууцанд 76-ийн “б”, 7 дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар цэцэрлэгийн баруун талд байрлах “Аглут” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 6 давхар үйлчилгээний төв бүхий 25 айлын орон сууцанд 52-ын “а”, 10 дугаар багийн нутаг дэвсгэр 18 дугаар байрны зүүн талд байрлах “ТСГ” ХХК-ийн барьж буй 5 давхар 40 айлын орон сууцанд 92, 6 дугаар багийн нутаг дэвсгэр, тээврийн биржийн зүүн талд байрлах “Ган Октаэдр” ХХК-ийн ашиглалтад оруулж буй 5 давхар 45 айлын орон сууцанд 89 гэсэн дугааруудыг тус тус олголоо.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.