6-р цэцэрлэг “Улсын тэргүүний” цэцэрлэг боллоо

Хүүхдийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг олон жил үр дүнтэй зохион байгуулан ажиллаж буй Хэрлэн сумын 6-р цэцэрлэгийг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан БШУ-ны сайдын шийдвэрээр “Улсын тэргүүний” цэцэрлэг болгон өргөмжиллөө. Улсын тэргүүний цэцэрлэг болсонтой холбогдуулан цэцэрлэгийн ажилтан, албан хаагчид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баярын арга хэмжээг зохион байгуулж, арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Энхцэцэг, Боловсролын газрын дарга Д.Алтанцэцэг, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, албаны бусад хүмүүс оролцлоо.

DSC_0934

DSC_0954

DSC_0959

DSC_0971

DSC_0975

Арга хэмжээний нээлтийн үеэр цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгон БШУ-ын сайдын тушаалыг танилцуулж, төрийн дуулал, төрийн далбаа мандуулах үйл ажиллагаагаар арга хэмжээ эхэлсэн. Мөн цэцэрлэгийн одоогийн үйл ажиллагаатай танилцуулж, багш ажилчид, хүүүхдүүдийн хамтарсан урлагийн арга хэмжээг хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулсан байна.

Тус цэцэрлэгийг Улсын тэргүүний цэцэрлэг болсонтой холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонд цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйл гардууллаа.

 DSC_1012

DSC_1027

DSC_1005

DSC_1062

DSC_1024

DSC_1059

DSC_1050

DSC_0988

   DSC_1066

Polls

Sorry, there are no polls available at the moment.

One Response to 6-р цэцэрлэг “Улсын тэргүүний” цэцэрлэг боллоо

  1. Цэцэрлэгийн эрхлэгч Отгоодоо амжилт

    Энхээ
    2015 08.20 at 12:56
    Reply

Сэтгэгдэл бичих

.