“Эрчүүдээ хүндэлж, эрүүл мэндээ хамгаалья” сургалт зохион байгуулагдав

erchvvdee hairlayaАймгийн Засаг даргын 2014 оны А/397 тоот “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газартай  хамтран, “Эрүүл жаргалтай-Монгол хүн” клубыг үүсгэн байгуулагч, анагаах ухааны докторант, тэргүүлэх зэргийн эмч У.Юндэрмааг урьж оролцуулан  2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд “Эрчүүдээ хүндэлж, Эрүүл мэндээ хамгаалья” сэдэвт сургалт зохион байгуулагдав.

Сургалтад архины сайн дурын эмчилгээнд хамрагдаж байгаа Хэрлэн сумын согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай  50 иргэн хамрагджээ.

10 сарын эхний 7 хоногийн  байдлаар  Хэрлэн сумын 10 багийн 94 иргэнд сургалт, хордлого тайлах, архины дуршил бууруулах, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг хийсэн ба 25  иргэн  2-3 удаагийн давтан эмчилгээнд хамрагдаад байна.

Холбогдох байгууллагуудаас эдгээр иргэдийг архины хорт зуршилаас салгахаас гадна тэдний оюун ухаан, ухамсарт нөлөөлөх сургалт сурталчилгааны ажлыг хийж сэтгэл зүйгээр дэмжин ажиллаж байна. Тус эмчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд аймгийн Эрүүл мэндийн газарт хандах боломжтой юм.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.