Хүнсчдийн холбооны салбар зөвлөл байгуулагдав

Hunschidiin holbooМонголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, тэргүүлэгч Д.Нарангэрэл нар манай аймагт 2014 оны 10 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд ажиллаж, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаатай танилцаж, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн талаар сургалт зохион байгуулсан ба сургалтанд 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдлаа. Энэ үеэр манай аймгийн хүнсчдийн холбооны салбар зөвлөлийг байгууллаа.
Хүнсчдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр А.Хүрэлбаатар /БД ХХК-ийн захирал/ тэргүүлэгчээр Д.Очирхуяг /Хэрлэн толгойт ХХК-ийн захирал/, х.Алтанцэцэг /Бабуб ХХК-ийн захирал/, Ж.Сайнтуяа /Найнги ХХК-ийн захирал/, н.Жавхлан /Нутгийн сайхан ХХК-ийн захирал/ сонгогдлоо.
Монголын хүнсчдийн холбоо 1991 онд байгуулагдсан ба ерөнхийлөгчөөр нь Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва ажиллаж байна.

Эх сурвалж: www.dornod.gov.mn

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.