Цэвэр усны траншейнаас олдсон амьтан харх биш болох нь тогтоогдсон

2014 оны 09 дүгээр 06-ны оройн 19.00 цаг орчимд орон сууцны 21 дүгээр байрны зүүн талын цэвэр усны траншейнд халуун усны шугам цоорсны улмаас газрын хөрс зөөлөрч идэгдэн нуралт үүсээд байсан. Тэгвэл траншейны шугамыг “Дорнод нийтийн аж ахуйн” ажилчид 2014.09.07-ны өдөр засварлах явцад халуун усанд автсан траншей дотроос мэрэгчийн төрлийн хар, хүрэн өнгийн, уртаараа /сүүлний хамтаар/ 35-45 см орчим амьд мэрэгчийн төрлийн амьтан олдсон юм.

DSC_0014

DSC_0023

DSC_0005

Нийтийн аж ахуйн ажилчид энэхүү амьтныг харсан даруйдаа “харх” байж болзошгүй гэсэн таамаглалаар цохиж, устгасан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тухайн амьтныг ямар амьтан болохыг тодорхойлуулах, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвд эрүүл мэндийн газрын даргын албан бичгээр хүргүүлсэн юм.

Хүсэлтийн дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийгдэж тус амьтан нь ондатра /монгол нэр нь заарт харх/ болох нь тодорхойлогдож, тарваган тахал болон, хулгана тахал өвчний холбогдолгүй гэсэн хариуг манайд ирүүллээ.

Холбоотой мэдээ:

Мэрэгчдийн багийнхан дотроос биеэр минжний дараа орно. Биеийн урт 26—40 см. сүүл 12— 23 см, жин 900—1000 г. Зөөлөн урсгалт гол, нуур, хуурай газрын аль алинд ч амьдардаг үслэг ан. Бэлэг эрхтний хойт хэсэгг арьсаи доор заарын булчирхайн хүүдий байдаг. Үүгээр нь заарт харх гэж нэрлэх удаа ч бий,
Ондооторын гуужилт IV сараас эхлэнХ—XI сар хүртэл үргэлжилж XI сарын эцэс гэхэд үс хөрс гүйцнэ. Ороо хөөцөө V сард эхэлнэ. Нэг удаагийн төрөлтөөр 6—10 зулзага гаргана. Мэрэгчдийн нэгэн адил олширдог онцлогтой амьтан. Өнтэй жил 3—4 удаа зулзагалах ч бий.

4 сараас 10,11 сар хүртэл гуужиж, 11 сарын эцэс, 12 сарын эхээр үс, хөрс нь гүйцнэ. Нэг төрөлтөөр 6-10 зулзага гаргах ба жилд 3-4 удаа зулзагалана.

Бэлэг эрхтний хойт хэсэгт арьсан дор заарын булчирхайн хүүдийтэй тул заарт харх гэж нэрлэнэ. Зөөлөн урсгалтай гол, нуур, хуурай газрын аль алинд амьдардаг тул үслэг амьтан юм. Одоо Ховд, Буянт, Мянгад, Манхан сумын нутагт үлэмж их тархжээ.

Ондоотор манай оронд байгаагүй, 1940 оны үед Орхон, Сэлэнгийн адгаар орж ирж нутагшсан амьтан. Үржил сайтай үслэг ан ондоотор цаашид Онон, Улз, Эг, Ерөө, Хараа, Туул голуудад тархжээ. Энэ үслэг анг үржүүлэн олшруулах зорилгоор 1967 онд Сэлэнгийн Буур голоос Ховдын Хар-Ус нуурт аваачиж нутагшуулсан юм. Одоо энэ амьтан Хар-Ус нуурт сайн зохицон нутагшиж, үржин олширч, агнуурын нөэцтэй болсон юм. Бас Тэс, Булган голууд ондоотортой.

Намуун урсгалт гол, зэгс, элдэв өвс ургамал нуур, цөөрмийн эрэг орчимд нүх ухан, зэгс, мод бургасны мөчрөөр овоохой барьж нүхэнд байг лана. Нухний амсар зонхилон усан доор байдагОндоотор голын өлөн, зэгс, шагшуурга болон ус намгийн элдэв ургамлаар хооллоно. Заримд:. зөөлөн биетэн элдэв шавьжийг ч иддэг.

Энэ амьтан нь агнуурын ач холбогдолтой боловч тухайн орчиндоо багагүй хор хөнөөл учруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа тул сүүлийн жилүүдэд түүний тоо толгойн хэт олширлыг багасгах тархац нутгийг хумих, зохион байгуулалттай агналт зохиох шаардлагатай.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.