Бөртэ үжиний талбайн тохижилтын ажил эхэллээ

БНХАУ-ын Манжуур хот, Чойбалсан хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн зочид буудлын урд байрлах түүхэн дурсгалт “Бөртэ” үжиний талбайг 2014 онд тохижуулах гэрээ, хэлцэл байгууллаа. Тохижилтын ажлын хүрээнд 2014 онд явган зам тавих, хөшөөг сэргээн засварлах, хашаа хайс тохижуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлэх, бусад тохижилтын ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм.

1

4

3

Гэрээ ёсоор энэ жилийн хувьд тохижилтын ажил 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар Бөртэ үжиний талбайн явган зам тавих ажлыг эхлүүлж, талбайг тохижуулахад шаардагдах бараа, материалыг БНХАУ-ын Манжуур хотоос зөөвөрлөн авчраад байна. 2014 оны тохижилтын ажлыг 10 дугаар сарын 20-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

DSC_0651

/Тохижилтын ажил 2014 оны 09 дүгээр сарын 29-ний байдлаар/

DSC_0660

/Тохижилтын ажил 2014 оны 09 дүгээр сарын 29-ний байдлаар/

DSC_0655

/Тохижилтын ажил 2014 оны 09 дүгээр сарын 29-ний байдлаар/

DSC_0688

/Тохижилтын ажил 2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар/

DSC_0690

/Тохижилтын ажил 2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар/

DSC_0691

/Тохижилтын ажил 2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар/

Polls

Sorry, there are no polls available at the moment.

2 Responses to Бөртэ үжиний талбайн тохижилтын ажил эхэллээ

  1. ug ni saihan ajil bolj bga yum bna. Saihan urgasan bsan mod bhgui boljdee 1-iig nuguuguur ustgaagui yum bga bizdee zvgeer l heden chuluun havtan, plitaa naagaad orhihviidee hvneer yum hiilgeed heleh ugui hotsrovdoo /Herlen goliin sav gazriin bvteen baiguulaltiin ajlaa hiilgeed avahguidee saihan soyol amralmiin hvreelen baiguulchihval ch………../

    Erdene-Uyanga
    2014 10.06 at 14:05
    Reply

  2. Чойбалсан хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Талын сүлд” ХХК, “Бүжнар” ХХК гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажлын үргэлжлэлийг Чойбалсан хот, БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү. http://kherlen.dd.gov.mn/content/1435

    Зоригоо
    2014 10.08 at 10:53
    Reply

Сэтгэгдэл бичих

.