Чойбалсан хотын өдөр IX/26-нд болно

Tsergiin gawyanii ulaan tugiin odonЗүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын өдөр-Алдар гавьяаны өдөрт зориулсан баярын арга хэмжээг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтлоо.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар зарлигаар Чойбалсан хотыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан явдалд нийт Чойбалсанчууд бид баяртайгаар хүлээн авч, улмаар “Чойбалсан хотын өдөр”-ийг 2009 оноос эхлэн жил бүрийн 09 дүгээр сард тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

Энэ жилийн “Чойбалсан хотын баярын өдөр”-өөр Монгол улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, Чойбалсан хотын өдөр-Алдар гавьяаны өдөрт зориулсан баярын хурал, Хүндэтгэлийн концертыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.