“Архигүй амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

aaa“Архигүй амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай тус сумын архины хамаарал бүхий 115 иргэний судалгааг гарган, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвтэй хамтран 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн эмчилгээнд хамруулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд архины хамааралтай иргэдэд зориулан Эрүүл мэндийн газарт “Архигүй амьдрал” кабинет байгуулагдаж, архины хамааралтай иргэдийг эмчилгээнд хамруулах бүртгэл эхлээд байна. 09 дүгээр сарын 17-ны 09 цагаас 3 дугаар багийн ажлын албаны байранд бүртгэлд орсон иргэдэд архины хордлого тайлах эмчилгээг үнэ төлбөргүй хийлээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас  багуудад зохион байгуулалттай хуваарь гарган сайн дурын болон албадан эмчилгээнд хамрагдах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Багийн Засаг дарга нар өөрийн хариуцсан багийн сайн дурын болон албадан эмчилгээнд хамрагдах иргэдийнхээ судалгааг нарийвчлан гаргаж, иргэдээ хамруулснаар “Архигүй амьдрал” аяны хүрээнд архинд донтох өвчлөлийг бууруулах  боломж бүрдэнэ. Аймгийн  ИТХ-аас “Архигүй амьдрал” аяны эмчилгээний зардал төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.