“Ухаарал” сургалт зохион байгуулав

Аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Архигүй амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлэг, багийн ажлын алба хамтран “Ухаарал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг их эмч н.Батболд архины хамааралтай 14 иргэнд хийсэн бөгөөд сургалтад хамрагдсан иргэдээс сайн дураараа архинаас гарах хүсэлтэй 10 иргэний эмчилгээг эхлүүлэн архинаас гаргах эм, тариа хийсэн байна.

DSC_0342

DSC_0337

Сургалтын үр дүнд “АА” /архичид аминчлахуй/ нийгэмлэгийн дэргэдэх бүлэг байгуулан багийн ажлын албаны байранд 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв, Ням гарагуудын 1800 цагаас цуглаан хийж байхаар тогтлоо. Цуглааныг “АА” нийгэмлэгийн тэргүүн Лувсандашын Улаантай хамтран багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нар удирдан зохион байгуулахаар болов.

Slide2             Slide1

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.