Чойбалсан хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хийгдэж байна

Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Чойбалсан хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэллээ. Хуучнаар “Найрамдал” паркийг шинэчилж Чойбалсан хотын төв цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын зураг төслийг 2013 онд Улаанбаатар хотын “Тоонто гранд” ХХК хийж гүйцэтгэн цахим хуудсаар энэхүү төслийг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэхүү ажлын эхлэл болгож тус цэцэрлэгт хүрээлэнгийн төв замаас далан хүртэлх тохижилтын ажлыг 2014 оны 08 дугаар сараас эхлэн “Бүжнар” ХХК, “Талын сүлд” ХХК-иуд гүйцэтгэж эхлээд байна. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны байдлаар замын хөрс хуулалт, замын суурийн ажил хийгдэж байгаа бөгөөд цаашид 250.0 сая төгрөгийн хөрөнгөөр явган зам тавих, төв хаалга, сүүдрэвч хийх ажлыг “Талын сүлд” ХХК гүйцэтгэх бол “Бүжнар” ХХК 200.0 сая төгрөгийн хөрөнгөөр явган хүний зам, дугуйн зам тавих ажлыг тус тус хийж гүйцэтгэнэ.

DSC_0023

 

DSC_0019

 

DSC_0046

Мөн Дорнод аймгийн Чойбалсан хот, БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын үргэлжлэлийг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тохижилтын ажлын зураг төсвийн тооцоо хийх ажлыг Хайлаар дүүргийн холбогдох мэргэжлийн хүмүүс газар дээр нь ирж үзэж танилцлаа. Зураг төсвийн ажлыг 2013 онд багтаан хийж дуусмагч, 2014 оны 04 дүгээр сараас эхлэн цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам тавих, дугуйн зам, зогсоол, хогийн сав, санадл, хүндэтгэлийн талбай, бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээллээ.

DSC_0040

DSC_0055

DSC_0053

DSC_0035

DSC_0033DSC_0050

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.