Хотоос мал гаргах ажлыг зохион байгуулж байна

Хэрлэн сумын Засаг даргын А/352 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтарсан хяналт шалгалтын ажлын удирдамж боловсруулав. Тус захирамж, шийдвэрийг хэрэгжүүлэхээр 3 ажлын хэсэг байгуулж, сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Л.Эрдэнэ, мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, сумын ИТХ-ын Өмчийн харилцааны мэргэжилтэн Г.Энхээ, багийн Засаг дарга нар, багийн Нийгмийн ажилтнууд хамтран 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд багуудад ажиллан мал бүхий айл өрхүүдээр явж, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны дотор хотын төвөөс мал гаргах тухай аймаг, сумын Засаг даргын захирамж, шийдвэрийг танилцуулав.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргасан айл өрхийн судалгаа: ( 09 дүгээр сарын 05-ны байдлаар):

 

 

Баг

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малтай өрхийн тоо Үүнээс:  

Хотоос гаргасан малын эзлэх хувь

 

Гаргасан өрхийн тоо

 

Гаргаагүй өрхийн тоо

Гарч чадахгүй гэсэн өрхийн тоо
  1-р баг 38 13 25 8 34.2%
  2-р баг 22 7 15 4 31.8%
  3-р баг 15 2 13 2 13.3%
  4-р баг 14 8 6 1 57.1%
  5-р баг - - - - -
  6-р баг - - - - -
  7-р баг 2 - 2 2 0%
  8-р баг - - - - -
  9-р баг 1   1 1 0%
  10-р баг 16 9 7 3 56.2%
  Дүн 108 39 69 21 36.1%

 

 

 

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.