“Сарьсан багваахай”дуурь Дорнодын театрын тайзанд амилна.

Sarisan bagwaahai teathrАймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын бүтээл “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт опперетта дуурийг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тоглох гэж байна. 140 жилийн тэртээ бичигдсэн дэлхийн сонгодог урлагийн оргил болсон энэ уран бүтээлийг манай улсад  сонгодог урлаг үүсч хөгжсөн 50-н жилийн туршид урлагийн тайзнаа цөөхөн тавьж байсан ба орон нутгийн театр анхлан тавьж байгаагаараа онцлог бүтээл юм. Дэлхийн сор болсон мэргэжлийн энэ бүтээлийг аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид хөгжим бүжгийн коллеж болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран тоглох юм. “Сарьсан багваахай” дуурийг тайзнаа амилуулахад ССАЖЯ хөрөнгө санхүүгээр дэмжиж байгаа бол ерөнхий найруулагчаар  Г.Эрдэнэбаатар, еранхий удирдаачаар Д.Нямдаш нар ажиллаж байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.