Төв замын дагуух гэрэлтүүлэг хийгдэж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төв замын дагуух гэрэлтүүлгийг шинэчлэхээр болсон билээ. Тэгвэл энэхүү ажлыг Чойбалсан хотын “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ төв зам дагуу 450 ширхэг гэрлийн шон, төмөр замын чиглэлд 100, нийт 550 гэрлийн шонг байрлуулахаар ажлаа эхлүүлээд байна. Өнөөдөр Бумбатын баруун тал, Магнай трейд шатахуун түгээх станцын баруун талаас анхны шонг байрлуулж, цаашид төв замын 2 талаар гэрлийн шон байрлуулах юм байна.

DSCF6241

Чойбалсан хотын өдөр 2014.09.28-ны өдөр болохтой холбогдуулан баярын өмнө гэрлийн шон байрлуулах ажлыг дуусгахыг “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГазрын дарга н.Гэрэлт-Одод үүрэг даалгавар өглөө.

DSCF6240

 70 ширхэг гэрэл бүхий лэд гэрэлтүүлэг

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.