“Дөрвөн өргөө” СӨХ-ны захирлаар н.Гандулам сонгогдлоо.

Хэрлэн сумын 9 дүгээр багийн 12, 13, 14, 17, 75 дугаар байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Дөрвөн өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын хурал хуралдаж, СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг хурлаар хуралд оролцогчдын 100 хувийн саналаар удирдах зөвлөлийн даргаар 13 дугаар байрны оршин суугч, Э.Ундармаа,  гүйцэтгэх захирлаар н.Гандулам нар сонгогдлоо.

 “Дөрвөн өргөө” СӨХ-ны удирдлагууд ажлаа хүлээн авч, оршин суугчдынхаа санал хүсэлтэд тулгуурлан орон сууцнуудын өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж, “Дорнод Нийтийн Аж Ахуй” ХХК болон Чойбалсан хотын Захирагчийн албанаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, ажлаа шуурхай зохион байгуулж эхлээд байна.

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.