Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллалаа

gaa

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаатай холбогдуулан Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалтыг хийж бэлэн байдлыг хангаж ажилладаг.

 

Энэ жилийн хувьд 03 дугаар сарын 23-ны өдөр Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиог дуугарган, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гамшигийн үеийн бэлэн байдлыг шалгалаа.

Дадлага сургуулилтад Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын 23, Улсын бүртгэлийн хэлтсийн 13, нийт 36 иргэн оролцож дуут дохиогоор аюулгүйн бүсэд очиж жагслаа. Нийт оролцсон ажилтан албан хаагчдын ирцийн бүртгэлийг авч дууссаны дараа аймгийн Онцгой байдлын газрын а/а Б.Эрхэмбаяр, а/а Ч.Бямбабаатар нар сумын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний аранзанд үзлэг хийв.

 

1  ga  ggaaaa

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.