Чойбалсан хотын төв цэгийг бичил цэцэрлэгт хүрээлэн болгох

Тендер шалгаруулалтын нэр:ЧОЙБАЛСАН ХОТЫН ТӨВ ЦЭГ
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-14-40

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР эрх бүхий тендерт оролцогчдоос ЧОЙБАЛСАН ХОТЫН ТӨВ ЦЭГИЙГ БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОН ТОХИЖУУЛАХ ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20 000 (Хорин мянган) төгрөгийг Чойбалсан сангийн 071451403 тоот дансанд тушааж,худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн аль нэг онд 20,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтайтэнцэх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013 онд 20,0 сая төгрөгөөс багагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай болтусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Шаардлагагүй
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 14–ны өдрийн 11цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагад давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 6 дугаар баг, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар 2-рдавхар¹ 03 тоот өрөө Статистикч-эдийн засагч Б.Болд Холбоо барих утасны дугаар: 99024948

Polls

Sorry, there are no polls available at the moment.

Сэтгэгдэл бичих

.