Хотын хүндэт иргэн

Чойбалсан хотынхоо хөгжил, цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө гавъяат үйлс бүтээсэн үе үеийн алдар, нэрээ цуурайтуулсан тэргүүний сайчууд, “Хотын хүндэт иргэд” тус хотод олон бий. Үүнд:

1. И.И.Федюненский – ЗХУ-ын Армийн генерал, ЗХУ болон БНМАУ-ын баатар, 1970 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

2. В.В.Горбатко – ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисгэгч, 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

3. Юмжаагийн Цэдэнбал – Монгол улсын хөдөлмөрийн баатар, маршал, 1979 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

4. Жүгдэрийн Гүррагчаа – БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, 1981 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

5. В.А.Жанибеков – БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, 1981 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

6. Далхаагийн Намхай – Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Монгол, Орос улсын элчин, Төрийн захиргааны ахмад ажилтан, 1998 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

7. Чимэдийн Оросоо – Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын хүний анхны гавьяат эмч, 2001 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

8. Ваандангийн Боролдой – Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, 2003 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

9. Сүхбаатарын Пүрэвжав – Хүний гавьяат эмч, 2007 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

10. Ж.Сүрэнхүү – Монгол улсын хөдөлмөрийн баатар, 1998 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

11. Ч.Цэдэвсүрэн – Монгол улсын гавьяат багш, 2008 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

12. Ц.Доргоржав – Монгол улсын гавьяат уурхайчин, 2008 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

13. Н.Пүрэвжав – Чойбалсан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга асан, 2008 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

14. Т.Ламзав – Төрийн шагналт, шинийг санаачлагч, 7 дугаар багийн иргэн, Дорнод аймгийн Авто засварын баазын ахмад ажилтан.

15. Я.Насандэлгэр – Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч асан /2000-2008 он/, 2009 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

16. С.Лхагвадорж – Монгол улсын гавьяат эмч, 2010 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

17. Ё.Төмөрбатаа – Монгол улсын гавьяат дасгалжуулагч, 2011 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

18. Н.Цэвэгмид – Монгол улсын гавьяат эмч, 2011 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

19. Ц.Ганзоригт – Монгол улсын гавьяат жүжигчин, 2011 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

20. Чуйко Петр  Николаевич - “Эх орны дайны баатруудын алдрыг мөнхжүүлэн сан”-гийн гүйцэтгэх захирал, ОХУ-ын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

21. Грицевец Архангальская Лариса Сергеевна – ЗХУ-ын анхны 2 удаагийн баатар, нисгэгч  С.И. Грицевцийн охин, ОХУ-ын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

22. Батсүхийн Ганбат – Хуучнаар СОТ 3 ахмад тээвэрчдийн холбооны тэргүүн, Монгол улсын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

23. Алексеев Владимир Васильевич – Хуучнаар СОТ 3 ахмад тээвэрчин, ОХУ-ын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

24. Шаравын Жамъяандагва – Хуучнаар СОТ 3 ахмад ажилтан, Монгол улсын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

25. Чойдорын Болд – Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн, Монгол улсын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

26. Кузнецов Владимир Александрович – Чойбалсан хотод 1949 онд төрсөн, ЗХУ-ын анхны 2 удаагийн баатар, нисгэгч С.И.Грицевцийн нэрэмжит “ХВВАУ” их сургуулийн 1970 оны төгсөгч, цэргийн нисгэгч, ОХУ-ын иргэн, 2014 онд Чойбалсан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн.

ЧОЙБАЛСАН ХОТЫН ХҮНДЭТ ДЭВТЭРТ БИЧИГДСЭН ИРГЭД

1. Оршихын Азардугар – Чойбалсан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга асан.

2. Далхаагийн Намхай – Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Монгол, Орос улсын элчин, Төрийн захиргааны ахмад ажилтан.

3. Аюурзанын Галя - Чойбалсан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ажилтан асан.

4. Цэндийн Баттөмөр - Чойбалсан хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч асан.

5. Мантайн Тогооч – Чойбалсан хотын Цагдан сэргийлэх хэлтсийн харьяа Гал командийн дарга, хурандаа.

6. Мятавын Гэндэн – Ахмад дайчин

7. Чимидийн Оросоо - Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын хүний анхны гавьяат эмч.

8. Догсомын Дагвасүрэн – УИХ-ын гишүүн асан /1992-1996 он/

9. Гомбожавын Рина – Монгол улсын Гавьяат жүжигчин

10. С.Лхагвадорж - Монгол улсын гавьяат эмч

11. Доржийн Одбаяр – УИХ-ын гишүүн асан /2004-2008, 2008-2012 он/