Хөгжлийн цогц бодлого

ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМ, ЧОЙБАЛСАН ХОТЫН

ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО

(2010 – 2021 он)

 Нэг. Нийтлэг үндэслэл

Энэхүү цогц бодлогыг боловсруулахдаа Улсын Их Хурлын  2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Улсын Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд”, Засгийн Газрын 2005 оны 202 дугаар тогтоолоор баталсан “Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөр”, 1999 онд хэвлэгдсэн “Монгол Улсын 21 дүгээр зууны Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, Дорнод аймгийн ИТХ-ын 1997 онд баталсан “Дорнод аймгийн 21 дугаар зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, Засгийн газрын 2005 оны 201 дугаар тогтоолоор батлагдсан Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөө, Дорнод аймгийн ИТХ-ын 2009 оны 12 дугаар сард баталсан “Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого”  зэрэг баримт бичгүүдийг иш үндэс болголоо.

Хэрлэн сум, Чойбалсан хотын хөгжлийн цогц бодлогын зорилго нь хотынхоо иргэдийн хөгжил, чадварт тулгуурлан Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг, мэдлэгт суурилсан, хувийн хэвшил тэргүүлсэн, харьцангуй бие даасан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авилга, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Чойбалсан хотоо улсын тэргүүний соёлч хот болгон хөгжүүлэх алсын хараатай, залгамж чанарыг хадгалан мөрдөж, тогтвортой баримтлан хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход оршино.

Энэхүү хөгжлийн цогц бодлого нь 2010 оноос 2021 оныг хүртлэх урт хугацааны бодлого бөгөөд  хоёр үе шатыг дамжин хэрэгжинэ.

Нэг дэх үе шат: 2010 – 2015 он – Мянганы хөгжлийн зорилтыг Чойбалсан хотын түвшинд хангаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох үе шат.

Хоёр дахь үе шат: 2016 – 2021 он – мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үе шат.

1.1. Хэрлэн сум, Чойбалсан хотын хөгжлийн өнөөгийн байдал

Дорнод аймгийн төв Чойбалсан хот нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км зайтай оршдог бөгөөд  28,3 мянган га талбай бүхий нутагт дэвсгэртэй, Хэрлэн голын дагуу уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын 4 дэх томоохон хот юм.

 Монгол улсын шинэ Үндсэн хуульд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-нд Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагдсан.

 Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум 10 багтай,  11408 өрхтэй.

 Хэрлэн сум, Чойбалсан хот нь Дорнод аймгийн хүн амын 51 хувь  төвлөрөн оршин суудаг,  аймгийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын төвийн хувьд Дорнод аймгийн хөгжлийн бодлого ачааны талаас илүүг үүрч явдаг, аймгийнхаа болон Зүүн бүсийн хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий тулгуур төв юм. Хэрлэн сум, Чойбалсан хотод ажилладаг аж ахун нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанаас Дорнод аймгийн хөгжлийн 60 гаруй  хувь нь шалтгаалдаг.

Хэрлэн суманд 2008 оны жилийн эцсийн байдлаар 41,2 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын 66,7 хувь нь хөдөлмөрийн насны хүн  ам, 10568 буюу 25,6 хувь нь 0-14 насны хүүхэд, 4,3 хувь нь 65-аас дээш насныхан эзэлж байна.

 2008 онд 1006 хүүхэд шинээр мэндэлж, хүн амын ердийн цэвэр өсөлт 749 хүнээр нэмэгдсэн ба хөдөлмөрийн насны 27,5 мянган иргэнээс  9,5 мянга нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Хотын нийт хүн амын 34,6 хувь нь төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэй орон сууцанд амьдарч байна.

2009 онд “Хүн амын өрхийн бүртгэл”-д суурилан нийт өрх, хүн амын амьжиргааны түвшний үнэлгээ хийж, өрхийн 81,2 хувийг, хүн амын 81,8 хувийг хамрууллаа. Судалгааны дүнгээс харахад 10 багийн судалгаанд хамрагдсан нийт өрхийн 2019 нь буюу 21.7  % нь нэн ядуу, 2154 өрх буюу 23.2 % нь ядуу, 2803 өрх буюу 30.4 % дундаж,  2296  өрх буюу 24.7 % нь боломжийн амьдралтай байна. Иргэдийн бизнес эрхэлж, бие даан амьдрах чадвар мэдлэг, дадлага туршлага дутмаг, санхүү хөрөнгийн дэмжлэг бага, бэлэнчлэх сэтгэлгээнээсээ түргэн салж чадахгүй байгаа зэргээс хамаарч ажилгүйдэл, ядуурал тууштай буурахгүй байна.

 Судалгаанд хамрагдсан иргэдийн  19,8 хувь буюу 6703 хүн ажилгүй, үүнээс ХЭА-д бүртгэлтэй ажилгүй иргэд 255, бүртгэлгүй 6448 хүн байна.

Нийт ажилгүй  иргэдийг  мэргэжлээр нь авч үзвэл:мэргэжилгүй-3966, мэргэжилтэй- 2737 байна.

Ажилгүйчүүдийн 74.2%  буюу 4980   нь 18-35 насны  иргэд байна.

1.2. Хэрлэн сум, Чойбалсан хотын хөгжлийн давуу болон сул талууд

Хөгжлийн давуу талууд:

  • анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
  • вакцинжуулалтын хамрагдалт сайн;
  • хүн амын насны бүтэц зөв;
  • Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр;
  • Төмөр зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүчний дэд бүтцийн суурь нөхцлөөр харьцангуй сайн.

Хөгжлийн сул талууд:

  • хүн амын өсөлт удаан, дундаж наслалт харьцангуй богино;
  • нярай хүүхдийн болон эхийн эндэгдэл их;
  • халдварт өвчнөөр өвчлөгсдийн түвшин харьцангуй өндөр
  • хүн амын тоо цөөн,  хөдөлмөрийн нөөц    хязгаарлагдмал, ялангуяа мэргэжлийн  ур чадвар сайтай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;
  • боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар зах зээлд өрсөлдөх чадвар сул;
  • хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн хэмжээ бага,
  • орон сууцны хүрэлцээ тааруу;
  • ажилгүйдэл, ядуурал харьцангуй их;
  • төсвийн орлогын хэмжээ бага, хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутмаг,
  • дотоодын зах зээлийн багтаамж бага;
  • барилгын материалын үйлдвэрлэл сул хөгжсөн,
  • Нийслэл Улаанбаатараас алслагдсан, тээврийн зардал өртөг харьцангуй өндөр,
  • Хөдөө аж ахуйн эдэлбэр газар нутаг багатай,
  • Хуучин хот балгасын үлдэгдэл, хог хаягдал ихтэй,
  • ИТХ, Засаг даргын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын эрх мэдэл хязгаарлагдмал.

Хоёр. Хөгжлийн алсын хараа, тэргүүлэх чиглэлүүд

Чойбалсан хотын хөгжлийн 2021 он хүртлэх алсын харааг доорх байдлаар тодорхойлж байна.

Чойбалсан хот олон улсын жишигт нийцсэн соёлч үйлчилгээтэй, эрүүл, аюулгүй, амьдрах тааламжтай орчин бүрдсэн улсын тэргүүний хот болно.

Чойбалсан хотын иргэд өөрийн амьдарч буй хотоороо бахархаж, өөрсдийгөө хөгжүүлэн, хотынхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө идэвх санаа тавьж, тогтвор суурьшил, үр бүтээлтэй, сэтгэл хангалуун, тав тухтай ажиллаж амьдрах болно.

Чойбалсан хотын хөгжил нь Дорнод аймгийн болон Зүүн бүсийн хөгжлийн хөтлөгч хүч тулгуур багана, найдвартай баталгаа болно.

Чойбалсан хотын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэгч талууд, тэдний хүлээх үүрэг, оролцоо:

Энэхүү хөгжлийн цогц бодлогод тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд Чойбалсан хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй.

Цогц бодлогыг хэрэгжүүлэхэд талууд дараахь үүрэг, оролцоотой байна:

 Иргэд:

  • гэр бүлээ асран тэтгэх, амьдралын хэв маяг нь эрүүл, саруул байх, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, түүнд боловсрол олгох;
  • аж ахуйч байх, олсон орлогоо зөв зарцуулах;
  • хорт дадал зуршлаас татгалзаж, сэргийлж байх;
  • өндөр мэдлэг боловсролтой болох, боловсролоо байнга дээшлүүлэх чадвартай байх;
  • эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандах, хүлээсэн үүргээ биелүүлж байх;
  • хотын тохижилт, соёлжилтод чин сэтгэлээсээ хандаж, иргэний үүргээ биелүүлэх,
  • төрийн байгууллагын үйл ажиллагаанд  хяналт тавих хуулиар олгогдсон эрхээ эдлэх.

 

Бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага:

  • ажлын байр нэмэгдүүлэхийг эрмэлзэх;
  • ажлын байрны эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  • ажилтныхаа мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудалд  дэмжлэг үзүүлэх;
  • хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх;
  • байгаль орчноо хамгаалах, түүнд халгүй шинэ технологи нэвтрүүлэх;
  • зах зээлд  шударгаар өрсөлдөх;
  • ил тод үйл ажиллагаа явуулах, тайлагнах,
  • Хот тохижилтод идэвхтэй оролцох.

 

Иргэний нийгэм:

  • төрийн байгууллага, түүний удирдах ажилтны үйл ажиллагаанд үр нөлөөтэй хяналт тавих;
  • нийтийг хамарсан аливаа шийдвэр гаргахад өөрийн дуу хоолойг нэмэрлэж оролцох.

 

Төр:

  • иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх;
  • төрийн удирдлагын хариуцлагатай, нээлттэй, шуурхай байдал, мэдээ, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
  • төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бий болгох;
  • бизнес, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн тогтолцоог хүнд сурталгүй, шуурхай болгох, эрх зүйн актын тоог цөөн байлгах.

 

Чойбалсан хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд:

  1. Хүнээ бүх талаар хөгжүүлж, Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах,
  2. Хот байгуулалтын шинжлэх ухааны үндэстэй бодлого хэрэгжүүлж, хүний ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх,
  3. Салбарын зохистой бүтэц бүхий, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, хотын санхүүгийн бие даасан байдлыг хангах,
  4. Аялал жуулчлалыг хөгжүүлэх,
  5. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,
  6. Авилга, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шудрага ардчилсан засаглалыг хөгжүүлэх,
  7. Гадаад харилцааг хөгжүүлэх.

Гурав. Хүний хөгжил, нийгмийн бодлого

3.1. Хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого

Үндэслэл: Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар 4.0 хувь байгаа нь улсын дунджаас 1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.2 пунктээр өндөр байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал өсч байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 2008 оны байдлаар Зүүн бүсэд 85.1 мян.төгрөг байгаа бөгөөд Чойбалсан хотын нийт хүн амын 47.6 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ядуу амьдарч байна.

Нэгдүгээр үе шат 2010-2015 он

Стратегийн зорилт 1. Чойбалсан хотын хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ядуурлыг 2015 он гэхэд 2000 оны түвшингээс  2 дахин бууруулна.

  •   Чойбалсан хотын хөгжлийн энэхүү цогц бодлоготойнягтуялдуулан “Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дунд хугацааны хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх;
  •   Ядуурлын түвшинг 18,0 хүртэл бууруулах,
  •   Хотын өрх, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын шалтгааны талаарх нарийвчилсан цахим мэдээллийн сан байгуулж, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх,
  •   Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан ажлын байрыг тууштай нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 3.0 хувиас дээшгүй байлгах;
  •   Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох;
  •   Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага эзэмшүүлэх, ажлын байртай болгох, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр амжиргааны эх үүсвэртэй болох, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
  • Гэр бүлд өрхийн бизнес бие даан эрхлэж, амьжиргаагаа дээшлүүлэх аргыг Бизнес инкубатор төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад хөтөлбөр, төслүүдийн хүрээнд зааж сурган, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчныг хамгаалах, хот чимэглэлийн болон жимсний мод тарих зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг өргөн оролцуулах;
  • Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
  • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх.

Стратегийн зорилт 2. Хоол тэжээлийн дутагдалтай хүн амын тоог 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 6 дахин бууруулна.

  • 5 хүртэлх насны тураалтай хүүхдийн эзлэх хувийг 0,1 хүртэл бууруулах,
  • Баг бүр хоол хүнсний дутагдалтай өрхийн судалгааг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах.

Стратегийн зорилт 3. Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж, эмзэг бүлгийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2000 онтой харьцуулахад 2015 онд2 дахин бууруулна.

  • Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
  • Чойбалсан хотын нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах;
  • Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд хотын хүн амыг бүрэн хамруулах;
  • “Тогтвортой амьжиргааг дэмжих” төслийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд туслах;
  • Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах халамжийн төвийг байгуулж ажиллуулах;
  • Хүн амын эмзэг бүлгийг дэмжих зорилгоор “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г өөрсдийн нь оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх.

Стратегийн зорилт 4. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлд шилжиж буй залуучуудын ажилгүйдлийн түвшинг бууруулна.

  • Ажиллах хүчний оролцооны түвшинг 60-аас доошгүй хувьд хүргэх,
  • 15-24 насны залуучуудын ажилгүйдлийг 3,0 хувиас ихгүй түвшинд хүртэл бууруулах,
  • Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн сургалтыг өргөтгөх хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх;
  • Өрхийн хүнсний ногоо тариалах, туслах аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж, газар өмчлөх, эзэмшихэд туслах.

Хоёрдугаар үе шат 2016-2021 он

Стратегийн зорилт 1. Ядуурлыг 2021 он гэхэд 2015 оны түвшингээс 2 дахин бууруулна.

  • Хотын хүн амын дотор чинээлэг дундчууд зонхилох хувийг эзэлдэг болох,
  • Ядуурлыг бууруулах сан байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх,
  • Сум, багаас ядуу өрх нэг бүртэй тогтвортой ажиллаж, ядуурлаас ангижрахад нь дэмжлэг үзүүлдэг болох,
  • Өөрөө өөртөө ажлын байр бий болгон, хувиараа бизнес эрхэлж ядуурлаас амжилттай ангижирсан айл өрхийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Хөдөлмөр зохицуулалтын албаны ажлыг сайжруулж, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 3.0 хувиас дээшгүй байлгах,
  • Ядуу өрхийн хүүхдүүдийн хөгжилд онцгой анхаарч бие даан амьдрах чадвар эзэмшүүлэн, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдийг нь мэргэжил эзэмших, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх.

 

3.2. Гэр бүлийн хөгжил, хүн ам зүйн бодлого

Үндэслэл: Хүн амын шилжилт хөдөлгөөн харьцангуй өндөр байна. Үүнээс шалтгаалан хотын хүн ам 2008 онд дөнгөж 0,7 хувиар өссөн нь улсын дундажаас 2 дахин доогуур байна.

 

Бүх үе шат 2010-2021

Стратегийн зорилт 1. Гэр бүлийгхүний аж төрөх таатай орчин болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

  • “Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,
  • Гэр бүлийн хөгжил, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор Чойбалсан хотод Гэрлэх ёслолын ордон барьж байгуулах,
  • Гэр бүлийг уламжлалт соёл, ёс заншлын өвийг хадгалан хөгжүүлэх орчин болгож, хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн үүргийг дээшлүүлэх,
  • Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
  • Өрх бүр угийн бичгээ хөтлөж, удамшлын доголдол, оюуны хомсдлоос сэргийлж занших.

Стратегийн зорилт 2. Төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн амын жилийн дундаж өсөлтийг 1,5 хувиас доошгүй түвшинд тогтвортой байлгана.

  • Олон хүүхэдтэй болон эмзэг бүлгийн өрхийн эхчүүд болон хүүхдүүдэд Монгол Улсын хүний хөгжлийн сангаас олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх,
  • Хотын хүн амыг 2015 онд 48,0 мянга, 2021 онд 56,0 мянгад хүргэх,
  • Багуудтайгаа интернет сүлжээгээр холбогдсон хотын хүн ам, иргэний бүртгэл мэдээллийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болох.

3.3. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх бодлого

Үндэслэл: Чойбалсан хотод 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 7 сургууль, 2 цогцолбор сургууль, хувийн хэвшлийн 3 сургуульд 9256  суралцагч суралцаж, 10 цэцэрлэгт 1780 хүүхэд хүмүүжиж байна. Чойбалсан хотод суурь боловсролын хамран сургалт 98,4 хувьтай, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 65,0 хувьтай байна. Цэцэрлэгийн хүчин чадал хүрэлцээнээс шалтгаалан цэцэрлэгийн насны хүүхдийн 35 хувь нь СӨБ-д хамрагдаж чадахгүй байна. Мөн Чойбалсан хотод төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 2 төв, нэг дээд сургууль сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Гэвч сургууль завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдал арилаагүй байна. Цаашид нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлийн эрэлт шаардлагад нийцсэн оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг бий болгох чиглэлээр бүх нийтийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2010-2015 он):

Стратегийн зорилт 1. 2015 он гэхэд бүх хүүхдэд бага боловсрол олгоно.

  • Бага боловсролын хамран сургалтын цэвэр жинг 100 хувьд хүргэх,
  • Нэгдүгээр ангид элсэн ороод 5 дугаар анги хүртэл суралцагчдын хувийг 100 хувьд хүргэх,
  • 15-24 насны залуучуудын бичиг үсэгт  тайлагдалтын хувийг 99 хувьд хүргэх,
  • бага насны хүүхдийн 80 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж нөхцлийг бүрдүүлэх, үүний тулд 280 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэгийг шинээр барих,
  • бүх шатны боловсролын байгууллагын суралцагчид болон багшийн хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох;
  • боловсрол нөхөн олгоход дэмжлэг үзүүлэх;
  • Сургууль завсардалтыг арилгах, 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах;
  • Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн, Чойбалсан хотын хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлыг өргөжүүлэх,
  • СӨБ болон ЕБС-иудын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн эрүүл ахуйн стандартад бүрэн нийцүүлэх;
  • Хөвгүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Сургууль бүрийг хямд өртөгтэй, найдвартай ажиллагаа бүхий интернет номын сантай болгож, хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • ЕБС-иудын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн, хүүхдийг 6 настайгаас нь сургуульд суралцуулах болсон, төрөлт, хүн амын өсөлттэй уялдан сургуулийн насны хүүхдийн тоо өсч байгаатай холбогдуулан 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль 3-ыг шинээр барих,
  • Малчдын хүүхдэд зориулан 100 ортой сургуулийн тохилог дотуур байр шинээр барьж ашиглалтанд оруулах,
  • Боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих, урамшуулах,
  • Сургалтанд мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлэн, бүх сургууль цэцэрлэгүүдийг интернетэд холбож, мэдээллийн технологийн техник хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
  • Багш нарын мэргэжил, удирдах ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “Дорнод” дээд сургуулийг түшиглэн өргөжүүлж сургалтын чанарыг сайжруулах,
  • Багшийн хөгжлийн төв байгуулах.

Стратегийн зорилт 2. Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлнэ.

  • бүх түвшний боловсролын агуулгыг үндэсний ухамсар, мэдрэмж,  түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, өөрийн соёлыг  дээдлэхийн хамт бусдын соёлд хүндэтгэлтэй хандах, оюун ухааныг эрхэмлэх, бүтээлчээр сэтгэх чадвар, мэдлэг, хүмүүжил олгоход чиглүүлж, суралцагчдын сонгох боломжийг өргөжүүлэх;
  • бүх нийтийн монгол хэл, бичгийн боловсролыг тасралтгүй дээшлүүлж, бүх шатны сургуульд эх хэлээ төгс эзэмшиж ашиглах, бичих, илтгэх ур чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх;
  • 2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
  • 2015 он хүртэлх хугацаанд бүх нийтийн англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлж, дээд боловсрол эзэмшигчид ажил, мэргэжлээрээ шаардлагатай мэдээллийг англи хэлээр ашиглах чадвартай болгох.

 

Стратегийн зорилт 3. Хүн амд соёл, урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны соёл, ухамсар, хүмүүжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ.

  • Соёл, урлагийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, менежментийг сайжруулах,
  • Чойбалсан хотод ХДТ-ын шинэ барилгыг барьж ашиглалтад оруулах,
  • Жил бүр хотынхоо соёл, урлагийн шилдэг авъяастануудыг шалгаруулж урамшуулдаг болох,
  • Чойбалсан хотын соёл, урлагийг  2010-2021 онд  хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
  • Чойбалсан хотын иргэдийн эрхэмлэн дээдлэх соёл, ёс зүйн хэм хэмжээг (тангараг) боловсруулж, хүүхэд залуучуудад зааж сургах, нийт иргэдэд сурталчилж хэвшүүлэх,
  • Аймгийн төв музейг “Аймаг, хотын түүх, соёлын цогцолбор”   сургалт, судалгааны төв болгон хөгжүүлэх,
  • Үндэсний монгол бичгээ өвлүүлэн хөгжүүлэхорчин нөхцлийг бүрдүүлэх;
  • Хотын түүх соёлын дурсгалт зүйл, хөшөө дурсгалуудыг засч шинэчлэх, хамгаалалтыг нь сайжруулах, шинээр хөшөө дурсгал, монументал чимэглэлийг барьж байгуулах,
  • Зураач, уран дархан, барималчин, сийлбэрчин, загвар зохион бүтээгч, архитекторч зэрэг дүрслэх урлагийн салбарын бие даасан уран бүтээлчдийн нэгдсэн холбоо, ТББ байгуулахыг дэмжиж, боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхийг нь дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Хоёрдугаар үе шат (2016-2021он):

Стратегийн зорилт 1. Боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, чанарыг дээшлүүлэх замаар олон улсын  жишигт ойртуулна.

  • Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын түвшинг боловсронгуй болгож, олон улсын жишигт ойртуулах,
  • 280 хүүхдийн цэцэрлэг 4-ийг, 960 хүүхдийн ЕБС 3-ыг шинээр барьж ашиглалтад оруулах,
  • Шинээр байгуулах их, дээд сургуулийг иж бүрэн хотхоноор зохион байгуулах;
  • Сургалтын дэвшилтэт арга барил бүхий гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн сургалтын төвүүдийг байгуулах, дунд сургууль төгсөгчдөд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхийг бүх талаар дэмжих;
  • Олон улсын бакалавр /IB/-ын диплом олгох сургуулийн тоог нэмэгдүүлэх,
  • 2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болох;
  • Чойбалсан хотын (Биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, архитектур хот байгуулалт, дендрологч зэрэг) тэргүүлэх мэргэжилтнүүдийг  гэрээгээр өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэх, авъяас чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Шинжлэх ухааны Академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн зарим шаардлагатай салбаруудыг Чойбалсан хотод нээх,
  • Иргэд боловсролоо сайжруулж, аж‎ил мэргэжлээрээ‎ хөрвөн суралцаж байх бодит боломж олгосон боловсролын н‎ээлттэй агуулга, уян хатан арга хэ‎лбэрийг бий болгох.

 

Стратегийн зорилт 2. Соёл, урлагийн салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох замаар олон улсын жишигт ойртуулна.

  • үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн төрлүүдийг олон улсын жишгээр хөгжүүлэх,
  • үндэсний болон олон улсын хэмжээнд алдартай соёл урлагийн одуудыг бодлогоор дэмжиж төрүүлэх.

3.4. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах бодлого

           

Үндэслэл: Чойбалсан хотод сүрьеэ, бэлгийн замын болон бусад халдварт өвчний тархалт улсын дундаж болон аймгийн дундажаас их байна. Эх, нялхсын эндэгдэл тууштай буурахгүй байна. Зүрх судас, хоол боловсруулах эрхтний өвчлөл, хорт хавдар өсөх хандлагатай байна. Хүн амын дундаж наслалт 2008 оны байдлаар 63,2 байгаа нь улсын дундажаас 4,0 насаар бага байна.

 

Нэгдүгээр үе шат (2010-2015 он):

Стратегийн зорилт 1. Тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 4 дахин бууруулна.

  • Тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг (1000 амьд төрөлт тутамд) 23,6 хүртэл бууруулах,
  • Нялхасын эндэгдлийн түвшинг (1000 амьд төрөлт тутамд) 17,6 хүртэл бууруулах,
  • Улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдвал зохих хүүхдийг 100 хувь хамруулах.

 

Стратегийн зорилт 2. Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эндэгдлийг 1990 онтой харьцуулахад 2015 он гэхэд 2 дахин бууруулна.

  • Эхийн эндэгдлийн түвшинг (100000 амьд төрөлт тутамд) 54,0 хүртэл бууруулах,
  • Эрүүл мэндийн мэргэжлийн ажилтан эх барьсан төрөлтийн хувийг 100 хувиас бууруулахгүй байх.

 

Стратегийн зорилт 3. 2015 он гэхэд Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчний халдварыг хязгаарлаж, урьдчилан сэргийлнэ.

  • 15-49 насны хүн амын сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, тэдний дунд ХДХВ-ийн тархалтыг 0,1 хувиас бага түвшинд хязгаарлах,
  • Жирэмсэн эхчүүдийг 100 хувь ХДХВ-ийн шинжилгээнд хамруулах, тэдний дунд ХДХВ-ийн тархалтыг 0,1 хувиас бага түвшинд хязгаарлах,
  • Бэлгийн замын бусад халдварт өвчнөөр өвчлөгсдийн түвшинг 2000 оныхоос 2 дахин бууруулах.

 

Стратегийн зорилт 4.  2015 он гэхэд сүрьеэ болон бусад халдварт өвчний тархалтыг бууруулна.

  • Сүрьеэгийн өвчлөлийн түвшинг (100000 хүн тутамд) 180,0-аас ихгүй байхаар бууруулах,
  • Сүрьегээс шалтгаалсан нас баралтыг (100000 хүн тутамд) 3,0 хүртэл бууруулах,
  • Оношлогоо эмчилгээний олон улсын стандартын хүрээнд сүрьеэг илрүүлж, эмчилсэн сүрьеэгийн тохиолдлыг 99 хувьд хүргэх,
  • Гепатит, бруцеллёз, хамуу зэрэг халдвар бусад өвчний тархалтыг 2008 оныхоос 2 дахин бууруулах.

 

Стратегийн зорилт 5. Хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг бууруулна.

  • 5-6 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг 58 хувь хүртэл бууруулах,
  • Хүүхдийн шүдний өвчлөлд тавих гэр бүл, СӨБ,Өрхийн эмнэлгийн хяналтыг сайжруулах,
  • Хүүхдийн шүдний эмчийн орон тоог нэмэгдүүлэх.

 

Стратегийн зорилт 6. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах, иргэдийн дунд эрүүл аж төрөх, зан үйлийг төлөвшүүлэх замаар 2015 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 68-д хүргэнэ.

  • “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Чойбалсан хотын иргэдийг жилд нэг удаа үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, өрхийн эмнэлгүүд хүн амын эрүүл мэндийн байдлын цахим мэдээллийн сантай болох,
  • Өрхийн эмнэлгүүдийн чадавхийг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, орчин үеийн эмчилгээ, оношлогооны багаж, тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааны төрөл, чанар, хүрээг өргөжүүлэх,
  • Өрхийн эмнэлгүүдийг иргэдэд, ялангуяа эх, хүүхэд, ахмадуудад болон ядуу, эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээг чанартай, жигд хүртээмжтэй үзүүлдэг, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсролыг олгодог “Эрүүл мэндийг дэмжих төв“ болгон бэхжүүлэх;
  • Чойбалсан хотод Өрхийн загвар эмнэлэг нэгийг байгуулж, туршлагыг нь дэлгэрүүлэх,
  • Жил бүр хоёроос доошгүй Өрхийн эмнэлгийг түргэн тусламжийн автомашинтай болгох,
  • Хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг өргөжүүлэх,
  • Гэр бүл, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байранд эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэх,
  • Жил бүр эрүүл мэндийг дэмжигч байгууллага, гэр бүл, хувь хүнийг шалгаруулж урамшуулах, алдаршуулах,
  • Хотын телевиз, FM-д “Эрүүл мэндийн цаг” нэвтрүүлгийг бий болгож 7 хоног бүрийн бямба гаригт явуулах,
  • Уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх,
  • Хотын хүн амын дархлаажуулалтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,
  • Чойбалсан хотод Биеийн тамирын заалын шинэ барилгыг 2010 онд ашиглалтанд оруулж, нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн цогцолбор болгон ашиглах,
  • Хөл бөмбөг, хоккей, гольфийн талбай, усан бассейн, боулинг, морин тойруулгын уралдааны газар байгуулах
  • Чойбалсан хотын эрүүл мэндийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
  • Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
  • Эрүүл хот, баг болох хөдөлгөөн өрнүүлж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүн, хамт олны оролцоог нэмэгдүүлэх;
  • Нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
  • Малчдад нүүдлийн хэлбэрээр эмнэлэг, үйлчилгээний анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд алсын зайны оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх;
  • Хүн амыг баталгаат ундны усаар хангах,
  • Ахуйн хог хаягдлын менежментийг багтаасан амьдралын эрүүл орчин бий болгох замаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх.

Хоёрдугаар үе шат (2016-2021 он):

Стратегийн зорилт 1. Эх, хүүхдийн эндэгдлийг тууштай бууруулна.

  • Тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг 2015 онтой харьцуулахад 2021 он гэхэд 2 дахин бууруулах,
  • Эхийн эндэгдлийг 2015 онтой харьцуулахад 2021 он гэхэд 2 дахин бууруулах.

Стратегийн зорилт 2. Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ, ДОХ, сүрьеэ, бусад халдварт өвчнийг тууштай бууруулна.

  • Бэлгийн замын халдварт өвчний тархалтыг 2015 онтой харьцуулахад 2021 онд 2 дахин бууруулах,
  • ХДХВ, ДОХ-ын халдварыг хязгаарлах, сэргийлэх найдвартай тогтолцоо бий болгох,
  • Сүрьеэ болон бусад халдварт өвчний тархалтыг 2015 онтой харьцуулахад 2021 онд 2 дахин бууруулах,
  • Хүүхдийн шүд цоорох өвчний тархалтыг 2015 онтой харьцуулахад 2021 онд 2 дахин бууруулах.

Стратегийн зорилт 3. Хотын эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйлчилгээний чанар, түвшинг олон улсын жишигт ойртуулах, хувь хүн өөрийн эрүүл мэндийн төлөө санаа тавих сэтгэлгээг өөрчлөх замаар хүн амын дундаж наслалтыг 70-д хүргэнэ.

  • Эрүүл мэндийн салбарын шинэтгэлийг эрчимжүүлж, ДЭМБ-ын зөвлөмжид тулгуурлан хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн бүтэц, зохион байгуулалтад ойртуулах;
  • хүн ам, эрүүл мэндийн байгууллагад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
  • Олон улсын хөл хориот өвчнөөс хотын хүн амыг хамгаалахад чиглэсэн лаборатори, оношлогоо эмчилгээний явуулын багийн чадавхийг  нь дээшлүүлэх;
  • эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх;
  • Хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр ханган ажлыг сайжруулах,
  • эрүүл мэндийн байгууллагыг үйлчлүүлэгчээ дээдэлсэн үйл ажиллагааны зарчимтай болгох;
  • хүний нөөц, мэргэжлийн ур чадварын сургалтыг олон улсын жишигт хүргэх;
  • хорт хавдарыг эрт оношилох, эмчлэх боломжоор хотын эмнэлгийг хангах;
  • өвчний түүхийг цахим картын тогтолцоонд оруулах.
  • Олон улсын тэмцээн, уралдаан зохион явуулах арван мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах

3.5. Хүн амын орон сууцны нөхцлийг сайжруулах бодлого

Үндэслэл: Чойбалсан хотод 2008 оны байдлаар 11408 өрх амьдарч байгаагийн 34,6 хувь нь буюу 3942 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон тохилог орон сууцанд амьдарч байна. Өөрийн гэсэн орон сууцгүй, төрөл садангийндаа болон айлын хажуу өрөөнд, орцын дежур хийж амьдардаг гэр болон орон сууцтай болохыг хүсч өргөдөл гаргасан хүний тоо 400 гаруй байна. Жилд дунджаар 500 гаруй залуучууд гэр бүл болж байна.

 

Бүх үе шат (2010-2021 он):

Стратегийн зорилт 1. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон тохилог орон сууцанд амьдардаг өрхийн эзлэх хувийг нэмэгдүүлнэ.

  • 2015 он гэхэд хотын өрхийн 45 хувийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон тохилог орон сууцтай болгох,
  • 2021 он гэхэд хотын өрхийн 60-аас доошгүй хувийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон тохилог орон сууцтай болгох,

  • Ядуу иргэд, орон гэргүй хүмүүс гэр, хашаа, орон сууц худалдан авах, барих, орон байраа өргөтгөх, засварлах зориулалт бүхий орон сууцны зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
  • Боловсронгуй болгосон монгол гэр, сууцаар хангах замаар орон гэргүй айл өрхгүй болох.

 

3.6. Жендерийн тэгш байдлыг хангах бодлого

Бүх үе шат (2010-2021 он):

Стратегийн зорилт 1. Жендерийн тэгш байдлыг хөгжүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.

  • Бага, дунд, дээд боловсрол эзэмшиж байгаа охид хөвгүүдийн хүйсийн зохистой харьцааг хангах,
  • Хөдөө аж ахуйгаас бусад салбартцалинтай ажил эрхэлж байгаа хүн амын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх,
  • Сумын ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 45-аас доошгүй байлгах,
  • Багийн Засаг даргад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30-аас доошгүй хувьд хүргэх.

 

Дөрөв. Эдийн засгийн хөгжлийн бодлого

Чойбалсан хотын иргэдийг ажлын байраар хангах гол үндэс болсон жижиг дунд үйлдвэрүүдийг өргөжүүлэн 2010 – 2015 онд хөнгөн, хүнс, барилгын материалын үйлдвэрүүдийн үндэс суурийг тавьж, цаашид 2016 – 2021 онд хүнд үйлдвэр болон экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ.

4.1. Аж үйлдвэрийн хөгжил.

4.1.1. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжил.

Стратегийн зорилт 1. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй өргөтгөж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах таатай орчин бүрдүүлнэ.

  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай болгох,
  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, төсөл боловсруулах, шалгаруулах явцад зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төвүүдийг Хэрлэн сумын бүх багийн албаны байрыг түшиглэн байгуулж  ажиллуулах,
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын асуудалтай холбогдол бүхий аливаа шийдвэрт үйлдвэр эрхлэгчдийн ашиг сонирхлыг илэрхийлэх мэргэжлийн холбоо , ТББ – уудын санал дүгнэлтийг тусгах,
  • Бизнес инкубатор төвийн ажиллагаатай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийг сонирхогч нэгж, иргэдийг холбож дэмжлэг үзүүлэх.

 

Стратегийн зорилт 2.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг өргөтгөж Чойбалсан хотын “брэнд” бүтээгдэхүүнийг гадаад дотоодод сурталчлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохиож доорх чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг эхний ээлжинд өргөтгөнө.

  • Мах, махан бүтээгдэхүүн / пакеталсан, хагас боловсруулсан, бууз, банш, жигнэсэн , шарсан, мах , хиам / бэлтгэж боловсруулах,
  • Хүнсний ногоо , жимс жимсгэнэ даршлах, савлах, жимсний чанамал , тетрапак савлагаатай жүүс бэлтгэж боловсруулах,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах,
  • Гурил , гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөтгөх,
  • Бэлэг дурсгалын зүйл, төрөл бүрийн цүнх, уут сав үйлдвэрлэх савхи, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
  • Ноос угаах , эсгий эдлэлийн үйдвэрлэлийг хөгжүүлэх,
  • Эмээл хазаар, тохом, тохош, төрөл бүрийн хувцас зэрэг үндэсний ардын уламжлалт ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх,
  • Алт, мөнгө, зэс төмөр, чулууны уран дархны ажлыг дэмжиж, гоёл чимэглэлийн эд зүйл үйлдвэрлэх,
  • Монгол гэр,  гэрийн тавилга, асар, майхан хийх  үйлдвэрлэл хөгжүүлэх,
  • Оёдол , нэхмэл, сүлжмэл,  наамлын үйлдвэрлэлийг дэмжих,
  • Хими цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх,
  • Цэвэр ус, рашаан савлах, загас консервлах, давс олборлон шахмал хийх, хужир, шүү, таана мангир арц, халгай , эмийн ургамал зэрэг, байгалийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
  • Барилга орон сууцны засвар үйлчилгээний хувийн аж ахуйн нэгжийг өргөтгөх,
  • Гэр ахуйн эд хогшил, цахилгаан техник, гутал хувцасны  засварын  үйлчилгээг өргөтгөх.

 

4.2 Хөдөө аж ахуйн хөгжил.

Орчин үеийн хоршоо , фермерийн аж ахуйг хөгжүүлж хүн амыг гурил, мах , сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж хүртээмж, чанар , эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулна.

 

Нэгдүгээр үе шат / 2010 – 2015 он /

Стратегийн зорилт  1. Хэрлэн сумын иргэдийн мал сүргийн халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулж малыг эрүүлжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ.

  • Мал сүргийг халдварт болон шимэгч өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх,
  • Малын тэсвэртэй чанарыг бататгаж, цус ойртохоос сэргийлэн, биологийн боломжийг бүрэн ашиглаж, байгалийн эрсдэл даах чанарыг нь бэхжүүлэх,
  • Малын чанар үржлийн ажлыг сайжруулах,
  • Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн түүний даац, багтаамжийг нэмэгдүүлэн, мал аж ахуйн эрсдэлийг бууруулах,
  • Бэлчээрийн газрыг ашиглах, эзэмших харилцааны эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлж, уламжлалт аргад түшиглэсэн бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох,
  • Мянганы сорилын сангийн “Хот орчмын бэлчээрийн менежмент“ төслийг хэрэгжүүлэх,
  • Чойбалсан хотын төвийн малтай иргэд, малчдыг хотын захад шилжүүлэн суурьшуулах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлж, элдэв гоц халдварт өвчнөөс хүн ам, мал сүрэг болон  гахай, тахиа, галуу, нугас зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг  хамгаалах,
  • Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хөрш залгаа сумдтай хамтран шийдвэрлэж баталгаажуулах арга хэмжээг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулах.

 

Стратегийн зорилт 2. Газар ашиглалтыг сайжруулж усалгаатай тариалан  хөгжүүлэн, биотехнологи нэвтрүүлж газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

  • Иргэдийн төмс, хүнсний ногоо тариалж өөрийн хэрэгцээг хангах, улмаар хүнсний аюулгүй, цэвэр бүтээгдэхүүнээ хотын иргэдийн хүнсэнд зориулж борлуулахыг бүх талаар дэмжих,
  • Хотын орчимд услалтын оновчтой систем бий болгож усалгаатай газар тариалан эрхлэхийг дэмжин, техник тоног төхөөрөмжийг лизингээр олгоход туслалцаа үзүүлэх,
  • Өрхийн аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлох болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж  ахуйн нэгжийг дэмжих,
  • Жимс жимсгэнийн мод үржлийн аж ахуйг хөгжүүлэн тариалалтыг өргөтгөх,
  • Таримал ургамлын өвчин, хортонтой тэмцэх, сорт, сорилтын чанарыг сайжруулж хүлэмжийн аж  ахуйг хөгжүүлэх,
  • Газар тариалан, эрчимжсэн фермерийн аж ахуй, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах төрөл бүрийн арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх.

 

Хоёрдугаар үе шат / 2016 – 2021 он /

Стратегийн зорилт 1. Хотын хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээний бүх хүрээнд эрүүл ахуй, ариун цэврийн зохистой орчин бүрдүүлж хүн амыг аюулгүй, хэрэгцээтэй хүнс тэжээлээр хангана.

  • Хотын хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өндөр технологи бүхий хүнсний жижиг, дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээ хангаж экспортыг нэмэгдүүлэх,
  • Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лаборторийн шинжилгээг улсын жишигт хүргэх,
  • Хэрлэн сумын хөдөө аж  ахуйг бие биенээ тэтгэсэн бүтэц бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх,
  • Хэрлэн сумын малчдын түлш, эрчим хүч, усан хангамж, амьдрах нөхцлийг жигд хангахад дэмжлэг үзүүлэх.

4.3 Дэд бүтцийн хөгжил

Хэрлэн сум, Чойбалсан хотын дэд бүтцийг хүн ам, хэрэглэгчдийн болон эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, хот байгуулалт, барилгын хөгжлийг сайжруулна. Эрчим хүч, зам тээврийн талаар төлөвлөсөн аймгийн хөгжлийн цогц бодлогын стратеги зорилтуудыг хэрэгжүүлнэ.

 

Бүх үе шат / 2010 – 2021 он /

Стратегийн зорилт 1. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж хот, суурингийн оршин суугчдад таатай орчин бүрдүүлнэ.

  • Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөнд шинэчлэлт хийж, хот төлөвлөлтийн норм, нормативыг боловсронгуй болгох,
  • Зүүн бүсийн тулгуур төв – Чойбалсан хотыг 100 мянга орчим хүн амтай болгон хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх,
  • Хотын газар зохион байгуулалт, газар өмчлөлт, эзэмшилт, ашиглалтад шинэтгэл хийж, гэр хорооллын хашаа гудамжийг эмхлэн жигдрүүлэх,
  • Айл өрхийг цэвэр усны төвлөрсөн сүлжээнд холбон хүн амыг ундны усаар бүрэн хангах,
  • Хотын хатуу хучилттай автозамыг өргөтгөж, авто хөсгийн давхар урсгалтай болгон, тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн гэрлэн дохио байрлуулах,

 

Стратегийн зорилт 2. Хүн амын орон сууцны хангамжийг сайжруулна.

  • Орон сууцны  “Ивээл” бичил хороолол  / СМУ /- ыг өөрчилж тав ба түүнээс дээш давхар орон сууцны барилга бүхий шинэ хороолол болгох,
  • Орон сууцны нэгдүгээр давхрыг худалдаа, төрөл бүрийн үйлчилгээний байр болгон хүн амын тохилог орон сууцны хангамжийг бууруулж байгаа сөрөг үр дагаврыг зогсоож, хотын хүн амын 30- аас доошгүй хувийг инженерийн шугам сүлжээтэй тохилог сууцтай болгон аймгийн Мянганы хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хангах,
  • Хотын айл өрхийн 40-өөс доошгүй хувь нь тохилог орон сууц барьж амьдрах нөхцлөө сайжруулах.

 

Стратегийн зорилт 3. Орчин үеийн чанарын шаардлага бүхий барилга, шинэ нэр төрлийн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

  • Олон давхар сууц болон томоохон үйлдвэр, үйлчилгээний барилга барих орон нутгийн чадамжийг сайжруулах,
  • Орон нутгийн түүхий эдийн нөөцөд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх бодлогыг дэмжих,
  • Чойбалсан хотод байшин үйлдвэрлэх комбинат, шохой, тоосго, тулгуур шон, төмөр хийц, асфальт бетон, вакуум цонх, өнгөт хавтан, шахмал, хөөсөнцөр, дүүргэгчийн зэрэг барилгын материалын үйлдвэрийг байгуулах.

 

Стратегийн зорилт 4. Мэдээлэл харилцааны технологийн ололтыг Чойбалсан хотын иргэдийн сайн сайхан амьдралд чиглүүлнэ.

  • Зайн эмчилгээ, зайн эмнэлгийн анхдагч тусламж, оношлогоо үйлчилгээг үзүүлдэг болгож, нарийн мэргэжлийн эмч нар зайнаас зөвлөгөө өгөх , мэргэжлийн тусламж үзүүлэх боломж бүрдүүлэх,
  • Зайн банкны үйлчилгээ, зайн төлбөр тооцоо, зайн худалдаа арилжаа, бэлэн бус мөнгөний эргэлт, нийгмийн халамжийн зайн үйлчилгээг нэвтрүүлэх,
  • “Цахим монгол “ хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх,
  • Хэрлэн сумын нийт багуудад интернет цэг, интернет кафе байгуулж үйлчилгээг өргөтгөх,
  • Чойбалсан хотын байнгын интернет хэрэглэгчийн тоог 1000 хүн тутамд 30 хувиар нэмэгдүүлэх.

 

4.4 Аялал жуулчлалын хөгжил

Аялал жуулчлалыг аймгийн эдийн засгийн  тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг дэмжиж Хэрлэн сум ,Чойбалсан хотод аялал жуулчлалын хүрээг өргөтгөнө.

 

Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын мэдээллийг түгээх гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч үйлчлэх “Жуулчин” товчоог Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дэргэд байгуулна.

  • Хэрлэн сум Чойбалсан хотын түүхийн дурсгалт , байгалийн үзэсгэлэнт газрын маршрут гаргаж улс, аймгийн хэмжээнд  сурталчилах,
  • Гадаад дотоодын жуулчдад зориулсан тээврийн үйлчилгээ, худалдааны нэгж  байгуулах,
  • Чойбалсан хотын аялал жуулчлалын “Энх“, “Дөлгөөн хэрлэн” зэрэг                                     жуулчдын баазыг  өргөтгөх,
  • Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Чойбалсан хотод жил бүр тэмдэглэн хотын иргэдийн бүх нийтийн аялал зохиож хэвшүүлэх,
  • Аялал жуулчлалын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх.

Стратегийн зорилт 2. Хэрлэн сум, Чойбалсан хотын иргэд, залуучууд, хүүхэд багачуудыг аймгийн түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар, улмаар эх орноороо аялан жуулчлах нөхцөл бололцоог хангана.

  • Аялал жуулчлалын улирлыг тогтоон хөтөлбөр гаргаж олон нийтэд мэдээлэх,
  • Жуулчдад зориулсан тээвэр, бусад үйлчилгээний хөтөлбөр , төлбөр зардлыг тооцож сурталчлах,
  • Бусад аймаг хотуудын Засаг даргын тамгын газартай аялал жуулчлалын гэрээ, хэлцэл байгуулж аялал жуулчлалыг бүх талын бэлтгэл хангаж гүйцэтгэх,

Тав. Байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлого

Үндэслэл:

Хүн ам, малын төвлөрөл, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөө, дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтөөс шалтгаалан хотын доторхи болон орчмын хөрс талхлагдан элэгдэж, агаарын тоосжилт ихсэж байна. Чойбалсан хотод ердийн галлагаатай орон сууцанд 6 мянга гаруй өрх амьдарч байгаа ба хотын автомашины тоо 3 мянга гаруй болоод байна. Өвлийн улиралд салхигүй тогтуун үед хотын агаарын бохирдол зөвшөөрөгдөх түвшингээс ихсэх хандлагатай болж байна. Гэр хороололд амьдардаг ихэнх айлууд хог тээврийн зардлыг төлөөгүйгээс шалтгаалан хур хог ихсэх, газрын хөрсний бохирдол ихсэж байна. 2008 оны байдлаар Чойбалсан хотод 60,0 мянга орчим мод байгаа нь нэг хүнд 1,4 мод ногдож байна.

 

Бүх үе шат (2010-2021 он):

Стратегийн зорилт 1. Чойбалсан хотын агаарын бохирдлыг одоогийн түвшингээс нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авна.

  • Гэр хорооллын ердийн галлагаатай айл өрхүүдийн 80 хувийг бүрэн шаталттай зуух, утаа бага гаргадаг шахмал түлшээр хангах,
  • Гэр хороололд оршин сууж буй өрхийн 30 хувийг 2015 он гэхэд, 60 хувийг 2021 он гэхэд тохилог орон сууцанд оруулах буюу төвлөрсөн халаалтын системд холбох.

Стратегийн зорилт 2. Хог хаягдлыг менежментийг боловсронгуй болгож,байгаль орчны бохирдлыг тогтвортой бууруулна.

  • Хог хаягдлыг төрөлжүүлэн ялгаж боловсруулах үйлдвэр байгуулах,
  • Хогийн төвлөрсөн цэгийн байршлыг өөрчилж, ландфиллийн аргаар хог хаягдлыг булшлан ариутгаж, устгах газар бий болгох,
  • Айл өрх бүрийг хогоо төрөлжүүлэн ялгаж нийлэг уутанд савлаж тавьдаг болж хэвшүүлэх,
  • ДЦС-ыг түшиглэн хог шатаах зориулалттай Перолизын зуух төсөл хэрэгжүүлэх.

 

Стратегийн зорилт 3. Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлнэ.

  • “Ногоон хот” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, цэцэрлэгжүүлэлтийн генпланай болох,
  • Зүлэгжүүлсэн болон мод тарьж цэцэрлэгжүүлсэн талбайг 2015 он гэхэд хотын нутаг дэвсгэрийн 40 хувьд, 2021 он гэхэд 60 хувьд хүргэх,
  • Хэрлэн голын ногоон бүсэд цэцэрлэгт хүрээлэн, парк байгуулах,
  • Жил бүр хотын иргэн бүр 1-ээс доошгүй, ААНБ бүр 5-аас доошгүй мод тарих, ААНБ бүр эзэмшил болон хариуцсан газрынхаа 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай болгох хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангах,
  • Мод үржүүлгийн газартай болох,
  • Мэргэжлийн дендрелогчтой болох,
  • Мод тарьсан, суулгац бэлтгэсэн иргэдийн модыг худалдаж авч урамшуулдаг болох.

Стратегийн зорилт 4. Хүн амын баталгаат ундны усны хангамж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээг нэмэгдүүлнэ.

  • Баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх хувийг 2015 он гэхэд 30 хувь, 2021 он гэхэд 20 хувьд хүртэл бууруулах,
  • Сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг 2015 он гэхэд 50 хувь,  2021 он гэхэд 30 хувь хүртэл бууруулах.

Зургаа.Нутгийн захиргааг бэхжүүлэх, ардчилсан засаглалыг       хөгжүүлэх бодлого. 

Дорнод аймгийн Мянганы хөгжлийн зорилтод  суурилсан тус сумын хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт нь эрх зүйн орчин, орон нутгийн засаг захиргааны тогтвортой үйл ажиллагаа, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцооноос шууд хамаарна.

Стратегийн зорилт 1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн институцуудийг чадавхжуулж төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох  эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

  • Төрийн үйлчилгээг хүртээмжтэй,  ил тод болгох,
  • Засаг дарга, засаг захиргааны байгууллагаас гаргах эрх зүйн актын боловсруулалтыг шинжилгээ судалгааны үндэстэй, бодлогын чанартай, системтэй болгох,
  • Хууль тогтоомжийг чанд баримталж хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх.

Стратегийн зорилт 2.  Иргэдийн эрхийг баталгаатай хангана.

  • Иргэдийн эрх, эрх чөлөөг хангахад шууд үйлчилдэг тогтолцоог улам боловсронгуй болгох,
  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрхийг хангахад тэдгээрийн шууд холбогдол бүхий төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.

Стратегийн зорилт 3. Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгож  ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин  харилцан түншилж  ардчилсан удирдлагын тогтолцоог төлөвшүүлнэ.
  • Иргэдэд хууль , шудрага ёс, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх уур амьсгалыг бүрдүүлнэ.
  • Эдийн засгийн чанартай шийдвэр гаргах шатанд хувийн хэвшлийн оролцоог хангана.
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог боловсронгуй болгох замаар нийт дамжлагыг цомхон болгож иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанаржуулна.

Стратегийн зорилт 4. Нутгийн удирдлагын шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангаж, түүнд  иргэдийн оролцоог өргөжүүлнэ.

  • Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог төлөвшүүлж нутгийн удирдлагын бодлогын тогтвортой байдлыг хангах,
  • Сум, багийн Иргэдийн төлөөлөгчдийн болон иргэдийн нийтийн хуралд олон нийтийн оролцоог хангах арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болгон хөгжүүлэх,
  • Багийг, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн захиргааны хамгийн  анхан шатны нэгжийн хувьд бэхжүүлэх,
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг эдийн засгийн чадамж, хүн амын нөөцөд тулгуурлан ойр байршилтай сумдтай нэгтгэн томсгох.

Стратегийн зорилт 5. Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангахад ямагт анхаарна.

  • Засаг даргын тамгын газар, багийн ажлын албыг дотоод шийдвэр, зохион байгуулалт нь ил тод, ажлын гүйцэтгэлд чиглэсэн, шинийг эрэлхийлсэн  суралцагч байгууллага болгон хэрэгжүүлэх,
  • Төрийн албан хаагч бүрт хүний нөөцийн удирдлагын ур чадварыг эзэмшүүлэх.

 

Долоо. Хөгжлийн төлөө гадаад түншлэлийг хөгжүүлэх    бодлого.

Чойбалсан хот нь Монгол улсын зүүн бүсийн хөгжлийн тулгуур төвийн хувьд хоёр хөрш болон дэлхийн бусад орны хотуудтай найрсаг харилцаа тогтоож эдийн засаг, хүмүүнлэгийн ашиг сонирхлын үүднээс харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагааны сүлжээ бүрдүүлнэ.

Бүх үе шат / 2010 – 2021 он /

Стратегийн зорилт 1. 1994 оноос эхэлсэн ах дүү хотуудын найрамдалт харилцааны гэрээ бүхий ОХУ–ын Чита, БНХАУ–ын Хайлаар, Манжуур, Жалантун, Алтан эмээл, Австри улсын Ферлах хотуудтай найрсаг харилцаагаа улам бататгана.

  • Ах дүү хотуудтай нийгмийн бодлого, хүмүүнлэгийн хүрээнд олон жилийн турш уламжлал болгон зохион байгуулж ирсэн хамтын ажиллагааны төрөл бүрийн арга хэмжээг улам бататгана.
  • БНХАУ – ын Хайлаар хотод Дорнод аймгийн төлөөлөгчийн газар байгуулах , Чойбалсан хотыг олон улсын төмөр замын зангилгаа төв , агаарын нислэгийн буудал болгох  аймгийн  зорилтыг  дэмжин ажиллана.
  • Аймгийн Мянганы хөгжлийн зорилтуудыг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд гадаадад дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхэд идэвхитэй оролцоно.
  • Чойбалсан хотод зохион байгуулах “Зүүн бүс- түншлэл “ уламжлалт арга хэмжээг улам өргөн агуулга , цар хүрээтэй болгоход анхаарна.
  • Чойбалсан Хавиргын чиглэлд тавих хатуу хучилттай замын Чойбалсан сум хүртэлх хэсгийг барьж байгуулах хөрөнгийн эх үүсвэр , хуримтлал бий болгоход анхаарна.
  • Гадаад дотоодын худалдаа арилжааны төвлөрсөн үйлчилгээг богино хугацаанд явуулах зорилгоор “ Баянтүмэн” төмөр замын өртөөг түшиглэн худалдааны чөлөөт бүс / талбай / байгуулж гадаад түншлэлд хувь нэмэр оруулна.

Долоо. Хүрэх гол үр дүн

Хэрлэн сум, Чойбалсан хотын хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр дараах  үр дүнд хүрнэ:

 

Эхний үе шат (2010-2015 он)-ны эцэст

Ядуурлыг 2 дахин бууруулна.

Дундаж наслалтыг 68-д хүргэнэ.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2000 ам долларт хүргэнэ.

Бүх хүүхдийг сургуульд хамруулна.

Хүний хөгжлийн индексийг 0,750-д хүргэнэ.

Хоёрдахь үе шат  2016 – 2021 он –ны эцэст

Ядуурлыг 2 дахин бууруулна.

Дундаж наслалтыг 70-д хүргэнэ.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4000 ам.долларболгоно.

Сургууль завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгана.

Хүний хөгжлийн индексийг 0,830-д хүргэнэ.

Найм. Цогц бодлогын хэрэгжилтийг хангах механизм

Хэрлэн сум, Чойбалсан хотын хөгжлийн цогц бодлогыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсөв, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд болон энэ баримт бичгийн хүрээнд боловруулах дэд хөтөлбөр, мастер төлөвлөгөө, төслүүдэд тусган хэрэгжүүлнэ.

Энэ хөгжлийн цогц бодлогын жил бүрийн хэрэгжилтийг сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч дараа жилийн эхний улиралд багтаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнана.

Чойбалсан хотын хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ  хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулна.

Энэхүү хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэн дүгнэх үе шатууд:

Эхний үе шат: Бодлогын зорилтын эхний шатны үнэлгээ хийх

 (Хугацаа: 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр);

Хоёрдахь үе шат: Бодлогын зорилтын дунд хугацааны үнэлгээ хийх

 (Хугацаа: 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр)

Гуравдахь үе шат: Бодлогын зорилтын эцсийн шатны үнэлгээ хийх

 (Хугацаа: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр)

Хяналт, шинжилгээ, үнэлгээг сум, хотын төрийн захиргааны  байгууллага холбогдох мэргэжлийн болон судалгааны, түүнчлэн төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр хийх бөгөөд зохих зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.