Газар зохион байгуулалт

Монгол улсад хэн газар өмчлөгч вэ?

Бид хэдий хэмжээний газрыг өмчилж болох вэ?

Газрын байршил, зориулалтаас хамааран дараах хэмжээний газрыг гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан нэг удаа үнэгүй өмчлөн авах боломжтой.

  Байршил Хэмжээ \га\
Нийслэлд 0.07 хүртэл га
Аймгийн төвд 0.35 хүртэл га
Сумын төв, тосгонд 0.05 хүртэл га
Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт \сумын төвөөс бусад\ 0.07 хүртэл га

 

Өмчлөх газраа сонгохдоо дараах зүйлийг анхаарах хэрэгтэй

-       Тухайн өмчлөх газар нь тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас баталсан жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байршилд байх.

-       Бусдын хууль ёсоор өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх

-       Тусгай хэрэгцээгээ бэлчээр, нийтийн эдэлбэр газарт хамаарагдахгүй байх

-       Өндөр хүчдэл, үер усны аюулд өртөхгүй байх болзлыг хангасан байна.

Газар өмчилж авснаар хуулийн хүрээнд газраа барьцаалж түрээслүүлэх, худалдаж захиран зарцуулах зэргээр өмчийн харилцаанд оруулж болох давуу талтай.

Газрын тухай хуульд зааснаар газар өмчлөгч нь дараах эрхийг эдэлдэг

-       Хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах худалдах, арилжах өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах

-       Бусдад эзэмшүүлэх, ашиглуулах

-       Өмчийн газрыг нийтийн эдэлбэр, тусгай хэрэгцээнд түр ашиглуулах харилцан тохиролцсоны дагуу зохих төлбөр авах

-       Өмчийн газрынхаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглах, уг газарт худаг гаргаж усыг ашиглах

-       Өмчийн газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах

-       Өмчийх нь газрын улсын тусгай хэрэгцээнд үндэслэн солих буюу эргүүлж авсан тохиолдолд нөхөх олговор авах

Газар өмчлөгч нь дараах үүргийг хүлээдэг

-       Газрын талаарх хууль тогтоомжийг биелүүлэх сахина

-       Тариалангийн зориулалтаар газар өмчилж байгаа бол тэр зориулалтаар нь ашиглах

-       Өмчилж авсан газраа кадастрын болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд, өмчийн газраа бусад иргэдийн өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон болон барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх

-       Өмчийн газар дээр байгуулсан заагийн болон геодезийн цэг тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах

-       Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бусад иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй байх, өмчийн газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх

-       Газрын төлөв байдал, чанарыг дордуулах муутгахгүй байх

-       Өмчийнхөө газрыг ашиглах явцад барилгын, экологийн, ариун цэврийн, эрүүл ахуйн, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, дүрэм, журам, шаардлагыг сахиж мөрдөх

-       Өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлэх

Иргэн газар өмчлөх эрх нь дуусгавар болох тохиолдол

-       Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр

-       Газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар

-       Газар өмчлөгч иргэн Монгол улсын харьяатаас гарснаар

-       Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр

Газрын тухай хуульд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

Газар эзэмшихийг хүссэн иргэд нь:

Хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана – Засаг дарга шийдвэр гаргана. Суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын албатай газар эзэмших гэрээ байгуулна – Эрхийн гэрчилгээгээ авч, улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Гэр бүлийнхээ хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших ёстой газрын хэмжээ

-       Иргэд 0,07 га хүртэл хэмжээний гарыг хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмших боломжийг хуулиар олгожээ.

-       Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га- гаас илүүгүй газрыг мөн үнэ төлбөргүй эзэмших

-       Газар тариалангийн салбарт олон жил тогтвор суурьшилтай ажилласан иргэд үр тариалангийн зориулалтаар 100 га хүртэл, тамос хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл хэмжээний газрыг эзэмших боломжтой.

Үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ

Эзэмшүүлэх газрын ашиглалтын зориулалтаар Бүс нутаг
Аймаг Улаанбаатар бус
Үр тариа, тэжээлийн ургамал   тариалах 20000 га

Хүртэл

200 гар хүртэл
Төмс, хүнсний ногоо, бусад ургамал тариалах 200 га хүртэл 5 га хүртэл
Байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх 1500 га хүртэл 100 га хүртэл
Дотоод хэрэгцээндээ зориулан хадлан эрхлэх 400 га хүртэл 50 га хүртэл
Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн гаднах уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ  

5000 г хүртэл

Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн гаднах уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ  

25,0 га хүртэл

Газрын эзэмшигчийн эдлэх эрх

  1. Зориулалтынх нь дагуу газраа эзэмших, ашиглах
  2. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах
  3. Газарт учирсан хохирлыг гэм буруутай хүнээр тогтоосон журмын дагуу нөхөн төрүүлэх
  4. Засаг даргын зөвшөөрөлтэйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, ашиглуулах
  5. Гэрээгээ сайн биелүүлэх ирсэн бол гэрчилгээнийхээ хугацааг сунгуулах
  6. Газар эзэмших эрхээ барьцаалах

Газар эзэмшигчийн хүлээх үүрэг

  1. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх
  2. Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх
  3. Хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх
  4. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх
  5. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх
  6. Эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиодолд улсын бүртгэлд бүртгүүлэх

Газраа насаараа эзэмших болох уу?

Газар эзэмших хугацаа нь 15-60 жил хүртэл байна. Эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Газар эзэмшигч нь нас барсан бол өв залгамжлагч нь хүсвэл гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн, газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно. Гэрчилгээгээ сунгуулахыг хүсвэл хугацаа нь дуусахасс 30-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана.

Хүсэлтэндээ хавсаргах бичиг баримт:

-       Газар эзэмших эрхийн гэрчилгээ

-       Газрын төлбөрийн төлсөн тухай баримт

-       Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гарсан дүгнэлтийн хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт

Газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга дараах тохиолдолд хүчингүй болгоно

-       Эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

-       Газрын хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд ханшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоосон

-       Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж шинээр гэрээ байгуулаагүй

-       Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй

-       Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй

-       Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй

 

ЗАГВАР

Улсын бүртгэлийн дугаар ___________

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР
    ЭЗЭМШҮҮЛЭХ   ГЭРЭЭ

200 __   оны   ___   сарын ___   өдөр    _____________________ аймаг, хот, сум

Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Газрын тухай хууль, ________________ аймаг /нийслэл/-ийн _________________ сум /дүүрэг/-ын Засаг даргын 200__ оны ___ -р сарын ___-ны өдрийн ____   тоот   шийдвэрийг   үндэслэн   газар   эзэмшүүлэгчийг   төлөөлж ______________  сум /дүүрэг/-ын  газрын  асуудал  эрхэлсэн  албан  тушаалтан /иргэн, хуулийн этгээдийн нэр/
__________________   овогтой    газар   эзэмшигчийг төлөөлж, /____________________________________________________________/ ____________ажилтай  ________________ овогтой  ______________    нар    энэхүү гэрээг байгуулав.
Энэхүү  гэрээнд  гэрээний  салшгүй  хэсэг  болох  дараахь  зүйлийг  заавал тусгах  бөгөөд  эдгээрийн  бүрдэл  дутуу  бол  гэрээг  хүчингүйд  тооцох  үндэслэл болно. Үүнд:
1.  газрын  байршил,  хэмжээ,  хил  хязгаар,  заагийг  тодорхой  харуулсан кадастрын зураг;
2. газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай
акт;
3.  газрын  төлөв  байдал,  чанарын  улсын  хянан  баталгааг  Монгол  Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт;

Хоёр. Гэрээний нөхцөл
2.1.  Газар  эзэмшигчид  олгосон  газрын  нийт  хэмжээ    ____________  /га/. Үүнээс:

Нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт
1. __________________________________/га/
2. __________________________________/га/
3. __________________________________/га
4. __________________________________/га/
5.___________________________________    /га/

2.2.   Газрын төлбөрийн хэмжээ
Нэгжийн үнэ __________төгрөг /үсгээр   ____________________________________/
Бүгд үнэ   _____________ төгрөг /үсгээр   ___________________________________/
Үүнээс
1-р улиралд ________________ төг    3-р улиралд _______________ төг
2-р улиралд ________________ төг    4-р улиралд _______________ төг

2.3. Газрын  төлбөрийг  улирал  бүрийн  эхний  сарын    25-ны  дотор  газар эзэмшүүлэгчийн    _____________________________   тоот   дансанд   шилжүүлж /Банкны салбарын нэр, дансны дугаар/ байна.
2.4. Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно.
2.5.  Эрх  бүхий  байгууллагын  шийдвэрээр  газрын  төлбөрийн  хэмжээ өөрчлөгдөх  тохиолдолд  гэрээнд  өөрчлөлт  оруулна.  Ийнхүү  газрын  төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ.

Гурав. Газар эзэмшигчийн   эрх, үүрэг
3.1. гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах;
3.2.  газрын  төлөв  байдал,  чанарын  хянан  баталгааг  газар  өмчлөгчөөс гаргуулж авах;
3.3.  газарт  учирсан  хохирлыг  гэм  буруутай  этгээдээр  тогтоосон  журмын дагуу нөхөн төлүүлэх;
3.4.  гэрээгээр  хүлээсэн  үүргээ  зохих  ёсоор  биелүүлж  ирсэн  бол  эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах;
3.5. газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх;
3.6. төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам   алданги төлөх;
3.7. эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх;
3.8.  газар  эзэмшүүлэгчээс  газрын  эзэмшил,  ашиглалттай  холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;
3.9.   холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;

Дөрөв. Газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг
4.1. газар эзэмшигч газрыг гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах;
4.2.   уг   газрыг   эзэмшүүлэхийн   зэрэгцээ   дараахь   шаардлагыг   газар эзэмшигчид тавих эрхтэй.   Үүнд; __________________________________________

4.3.  газрыг  гэрээний  нөхцлийн  дагуу  эзэмшээгүй,  энэ  талаар  тавьсан шаардлагыг  биелүүлээгүй  буюу  “Газрын  тухай”  хуулийн  40.1.1.-  40.1.6.  дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож,   мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;
4.4. газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх;
4.5. холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт
5.1. Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл _________________________________________________________ шийдвэрлэнэ.
5.2. Газар эзэмших эрх болон гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай анх эрх олгосон шийдвэрт заасан бол тэр дагуу, харин заагаагүй бол __________________________________ гэж шийдвэрлэнэ.
5.3.  Энэхүү  гэрээгээр  эзэмших    эзэмшил  газрыг  хязгаартай  ашиглах  эрх бүхий  газар  ашиглагч  байгаа  болон  ийнхүү  ашиглахаар  шаардсан  бол  түүний газар ашиглах нөхцөл, журам нь ______________________________________________
_____________________________________________________   тус   тус   болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.
5.4.  Газар  эзэмшигчийн  газрыг  бүхэлд  нь  буюу  зарим  хэсгийг  гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна.
5.5. Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: _____________

Зургаа. Бусад зүйл
6.1. Гэрээ нь газар эзэмшигчид    газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.
6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн ______________/үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.
6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:

Газар эзэмшүүлэгч: ________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Газар эзэмшигч:
Регистр /улсын бүртгэл/- ийн дугаар
Харилцах дансны дугаар ____________________________
Харилцах утас ____________________________________

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Газар эзэмшүүлэгчийг төлөөлж:
________________аймаг/нийслэл/-ын
_______________ сум /дүүрэг/-ийн
газрын асуудал эрхэлсэн албан
тушаалтан _______________овогтой

/гарын үсэг/ ______________________
/тамга/

Газар эзэмшигчийг төлөөлж:
________________________________

________________________________

________________________________

________________________________

/гарын үсэг/
______________________ /тамга/

Энэхүү  гэрээний  нэг  хувийг  ______________  тоот  дугаар  бүхий  нэгж  талбарын хувийн хэрэгт хадгалав.

Gazar umch 1

Gazar umch 2

Gazar umch 3

Gazar umch 4

Gazar umch 5

Gazar umch 6

Gazar umch erh 1

Gazar umch erh 2