Хэрлэн сумын засаг даргын мэндчилгээ

 

P.Munhtur

МЭНДЧИЛГЭЭ

Өвөг дээдсээсээ баатарлаг дайчин уламжлалтай, ажилсаг хөдөлмөрч ард олон та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье!

Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Чойбалсан хотын Захирагчийн албанаас зохиосон ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг иргэд та бүхэнд цаг алдалгүй мэдээлж байх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах зорилгоор үйл ажиллагааны тайлан, мэдээ мэдээллийг энэхүү цахим хуудсаар толилуулж байна.

Хотынхоо хөгжил цэцэглэлт, иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг, идэвх санаачилга, хичээл зүтгэл, нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй билээ.

Чойбалсан хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хүн бүр санаа тавьж, бүтээн байгуулалтад өөриймсөг сэтгэлээр хандаж, хайрлан хамгаалж, Миний хот – Миний гэр гэсэн чин сэтгэлээр хандаж, хамтран ажиллаж чадвал төрөлх хот маань Монгол улсын хэмжээнд тэргүүлэх хотуудын зэрэглэлд хүрч, Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжих бүрэн боломжтой юм.

Чойбалсан хотын иргэн хэмээх эрхэм нэр хүндийг өндөрт өргөж явахыг иргэд, өсвөр үеийн залуучууд, хүүхэд багачууд Та бүхнээсээ хүсье.

ХЭРЛЭН     СУМЫН     ЗАСАГ     ДАРГА     БӨГӨӨД

ЧОЙБАЛСАН ХОТЫН ЗАХИРАГЧ               П.МӨНХТӨР