Хэрлэн сумын засаг даргын тамгын газрын танилцуулга

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

DSCF8001Монгол улсын шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-нд Чойбалсан хот нь Хэрлэн сум болон өөрчлөгдсөнөөр анх Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар үүсэн байгуулагдсан юм.
Сумын Засаг даргын Тамгын газар нь иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, түүний чанар хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийш хэрэгжүүлэхэд иргэд, байгууллагуудыг  удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Одоо Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт удирдах улс төрийн албан хаагч 2, төрийн захиргааны ажилтан 18, төрийн үйлчилгээний ажилтан 14 тус тус ажиллаж байна.

Хотын Захирагчийн ажлын албанд 4, Захиргаа удирдлагын хэлтэст 9, Санхүүгийн тасагт 4, Мал эмнэлэг, үржлийн тасагт 3, Аж ахуй, үйлчилгээний албанд 14 албан хаагч тус тус ажиллаж байна. Улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчдаас төрийн албанд 1-5 жил ажиллаж байгаа 5, 6-10 жил ажиллаж байгаа 4, 11-15 жил ажиллаж байгаа 2, 16-20 жил ажиллаж байгаа 4, 21 дээш жил ажиллаж байгаа 5 албан хаагч байна.

Сумын  Тамгын газрын  улс төрийн болон  захиргааны 20 албан хаагч 100%  дээд боловсролтой, багийн Засаг дарга нарын 8 нь дээд, 1 нь бүрэн дунд, 1 нь тусгай дунд, багийн ажилтнуудын  19 нь дээд, 1 нь тусгай дунд  боловсролтой  байна.
Тус  сум нь 10 багтай, 10 багийн Засаг дарга, 10 багийн ажилтан бүгд 30 хүн багийн ажлын албанд ажилладаг. Багийн Засаг дарга, түүний ажлын албаны  ажиллах нөхцлийг  сайжруулах  зорилгоор  жилд 1 багийг ажлын байртай болгох бодлого баримтлан ажилласны дүнд 2001-2013 онуудад бүх багуудыг шинэ ажлын байртай болголоо.
Төрийн албан хаагчийн мэдлэг, чадвар  сумын дэд хөтөлбөрийн хүрээнд  багийн Засаг дарга, багийн ажилтнуудын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх  зорилгоор жил бүр 2 оос доошгүй ажилтанг мэргэжил, боловсролын түвшингээ  дээшлүүлэх  сургалтад хамруулж байна. Энэ онд дээд сургуулийн эчнээ салбарт 1 багийн Засаг дарга, 1 мэргэжилтэн, 2 багийн ажилтныг сургаад байна.
Мөн багийн Засаг дарга, ажилтнуудын дунд мэргэжил-ур чадварын тэмцээнийг жил бүр зохион байгуулж хэвшээд байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус  бүр нэг баг хариуцан ажиллаж, дотоод ажилд туслах, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.